Банжиг.Нээтийн ашигладаг нээлттэй эхийн төслүүд

Нээлттэй эхийн хөдөлгөөн интернэтийг өдий зэрэгтэй болоход хүргэсэн гол хүчин зүйлсийн нэг гэж би боддог. Хэрвээ Linux, Apache, PHP, Python гээд олон төслүүд байхгүй байсан бол өнөөдөр интернэт ямар байх байсан бол. Интернэтийн амин судас болох мэдээлэл дамжуулах нээлттэй стандартуудыг ч энд дурдах ёстой.

Миний хувьд нээлттэй эхийн төслүүдийг ихээр хэрэглэдэг, боломжоороо оролцохыг, дэмжихийг хичээдэг. Учир нь дэлхий даяар хөгжүүлэгчдийн хүсэл сонирхол, хоорондын хамтын ажиллагаа, олон нийтийн санал бодол дээр тулгуурлан улам улам боловсронгуй болон хөгжүүлэгдэж байгаа эдгээр олон төслүүдээс ажил хөнгөвчилж, шинэ боломжийг олгож байдаг нь дэндүү олон.

Энэ удаа та бүхэнд сонирхолтой байж магад хэмээн Банжиг.Нээтийн хөгжүүлэлт, дэд бүтцэд ашиглагддаг зарим нэгэн нээлттэй эхийн төслүүдийн тухай товч дурдая гэж бодлоо.
Тест
Хамгийн түрүүнд би LAMP хэмээн онцлохыг хүсэж байна. Учир нь LAMP буюу Linux Apache MySQL PHP дөрвөл нь гайхалтай хамтран ажиллаж Банжиг.Нээтийн үндсэн хөгжүүлэлтийн орчинг бүрдүүлж байдаг билээ. Бид Linux төрлийн нэгэн тархац болох Fedora Core үйлдлийн систем бүхий серверүүд дээр Apache 2 вэб сервер, MySQL 5 өгөгдлийн баазын сервер, PHP 5 хэл ашиглан үндсэн програмчлалаа гүйцэтгэдэг. LAMP дөрвөлийн тухай та бүхэн хангалттай мэдэх бизээ.

Zend Framework: Израйлд төвтэй Zend хэмээх компанийн санаачлан нээлттэй эхийн төсөл байдлаар эхлүүлээд удаагүй байгаа энэхүү фрэймворк нь PHP-ийн сонгодог хэрэглэгч, хөгжүүлэгчид гэж болох компаниудын олон мундаг хөгжүүлэгчдийг эгнээндээ нэгтгэж чадсанаар өнөөдөр аль хэдийн нийтээр өргөн хэрэглэгдэж эхлээд байгаа билээ. Бид ZF-ийн зарим сангуудыг онцгойлон хэрэглэдэг.

Prototype: Үнэхээр мундаг гэж хэлэхээс аргагүй, цомхон атлаа асар хүчирхэг, гайхалтай уян хатан JavaScript фрэймворк. Сүүлийн үеийн Банжиг.Нээт дэх Javascript, Ajax ашигласан хэсгүүдэд бид ихээр хэрэглэж байгаа.

JQuery: Бас л мундаг эд. Маш олон төрлийн Visual User Interface өргөтгөлүүдтэй байдаг нь энэ санг ашиглахаас өөр аргагүйд хүргэдэг юм. Банжиг.Нээт дэх Javascript ашигласан Visual Interface бүхий хэсгүүдэд түлхүү хэрэглэгддэг.

PHP Mailer: Маш цомхон цэгцтэй, өргөтгөхөд хялбар мэйл илгээхэд ашиглагддаг сан.

Securimage: Ашиглахад хялбар, интеграци хийхэд нийцэмж сайтай зэрэг чанаруудад нь татагдаж бид энэхүү CAPTCHA үүсгэдэг PHP санг ашигладаг.

TinyMCE: Маш сайн WYSIWYG засварлагч. Маш сайн өргөтгөгдөх боломж, олон төрлийн вэб хөтлөгч дэмждэг, үүсгэж буй код нь харьцангуй алдаа багатай зэрэг нь бидний сонголтонд нөлөөлсөн гол хүчин зүйлс.

Netpbm: Маш сайн чанартай зураг үүсгэж чаддаг, үйлдэл бүрээрээ тусдаа программ байдлаар ажилладаг зэрэг нь энэхүү зурагтай ажиллах санг ашиглахад хүргэсэн. PHP-ийн GD сангаас чанарын хувьд илүү зураг үүсгэж чаддаг.

YUI: Нээлттэй лиценз бүхий Yahoo! User Interface Library хэмээх сан нь Visual Interface үүсгэхэд хэрэглэгддэг. Үндсэн сангууд нь хэмжээ том, анх ачаалахад удаан зэрэг шалтгаанаар бид цаашид энэ санг ашиглаж хийсэн хэсгүүдээ JQuery рүү хөрвүүлэхээр шийдээд байгаа.

OpenX: Банжиг.Нээт дэх баннер сурталчилгаатай холбоотой бүхий л асуудлыг энэ программ зохицуулдаг. Олон жил тасралтгүй ашиглаж байна.

Эдгээрээс гадна өөр олон сан, технологуудыг бид ашигладаг. Мэдээж тэд бүгд нээлттэй эхийн үнэгүй бүтээгдэхүүнүүд биш, заримыг нь багагүй үнээр худалдаж авсан нь ч бий.

Тэгэхдээ л энд дурдсан шиг олон олон нээлттэй эхийн төслүүд, тэдний бий болгож буй бүтээгдэхүүнүүд бидний ажлыг асар ихээр хөнгөвчилж, цөөхөн хүний хүчээр та бүхэнд Банжиг.Нээтийг бүтээн хүргэхэд чухал нөлөө үзүүлдэг билээ.

Нээлттэй эхийн хөдөлгөөний дэмжигч, оролцогч бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Дараачийн бичлэгтээ Монголын бусад сайтуудад түгээмэл хэрэглэгдэж байгаа нээлттэй эхийн болон бусад программуудын тухай товч танилцуулах болно.

Сэтгэгдэлүүд:

1. anand (зочин) | 2008-11-02 07:21:41
Meddegt mergen tsoohor meddegguid ereen tsoohor l youm daa.Duu mine.
Banjigiin maani ajil l sain baival yamaidai.
2. amanjinka | 2008-11-02 07:27:18
за би ч юугаа мэдэх билээ ...ойлгодогууд нь л хариулах байхдааа...ямар ч байсан амжилт
3. SE (зочин) | 2008-11-02 13:14:08
ImageMagick gej bas neg saihan ed bdag sh dee. Zuragtai holbootoi zuils deeree ashiglaad uzeerei
4. Хүжий | 2008-11-02 17:44:31
Баярлалаа SE, бид анхнаасаа Netpbm-д зориулсан өөрсдийн wrapper class ашиглаад явсан учраас ImageMagick төдийлөн хэрэглэх шаардлага гардаггүй. Тэгэхдээ ImageMagick-ийн хөгжүүлэлт, мөн PHP-д зориулсан imagick PECL өргөтгөлийн хөгжүүлэлт маш идэвхтэй явагдаж байгааг харж байгаа. Магадгүй нэг өдөр ImageMagick-ийг хэрэглэх шаардлага гарах байхаа.
5. Felt for gift | 2008-11-02 20:18:12
http://ask.banjig.net/question-52949.html

http://ask.banjig.net/question-52948.html
Hariulj tus bolno uu?
6. Алмас | 2008-11-03 11:23:54
google л ашигладагшд гсн Үнэхээр маш хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа.
Нээлттэй эх бол эрх чөлөө. Эрх чөлөө бол хөгжил юм гэдгийг энэ компьютер харуулж байна даа
7. tume (зочин) | 2008-11-04 16:59:50
http://www.woyano.com/jv/ezsql - Database
http://phppagination.sourceforge.net/ - Pagination

geed l goy goy neelt eduud bn da
8. Нүүдэлчин | 2008-11-07 12:29:25
Манай Хүжий мундаг шүү. /Долигноогүй шүү/
9. erdene (зочин) | 2008-11-20 11:48:22
Uuriin heregledeg sanguudiig helj ugsund tnx. ZF-iin heregleenii talaar arai delgerengyi medeelel tavij ugnu uu.
10. murdugch_3 | 2008-12-15 13:01:21
huwiin murdult hiilgehiig huswel manaid handaarai . murdugch.bblog.mn
murdugch_3@yahoo.com
11. Mendee | 2008-12-22 17:53:53
peesh baahan medehgui yum bichsen bna sh dee
hahaha
windows word excel gej l medeh yum bn
12. Beckham (зочин) | 2008-12-25 13:29:18
Banjigiin Designi gej NOIL yum bna lee. Zarim ni menu ni ajildaggui yum bna lee. Hihi
13. levit | 2008-12-28 22:30:39
аан тийм үү
14. Гүзээ өвгөн | 2008-12-31 08:06:16
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан Аз жаргалийн мөнгөн жимээр Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн Угтах он айлчлан ирлээ Цалиглан долгилон он солигдож Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж Одод тэнгэрийн зурваст 2009 он түглээ. Шинэ жилийн мэнд хүргье! Сайхан баярлаарай
15. Жиргээ | 2008-12-31 21:52:09
Banjig ger buliin etseg tand shine ondoo eruul-enx, tsoglog yavaxiin yeruul devshuulyee.
Saixan bayarlaarai!
16. Amuro | 2009-01-01 21:28:29
Шинэ оны мэнд хүргэе.
17. camc (зочин) | 2009-01-04 02:29:07
ta nuguu сервер дээрээ кэйш үүсгэх tuhai bichlegee oruulahgui yum uu? heregtei l bna.
18. Хүжий | 2009-01-04 09:11:57
camc:-д ойрд зав муутай байнааа.

Та нарт ч гэсэн бүгдэнд нь аз жаргал хүсье!
19. AmurNet | 2009-01-06 22:57:28
hi sain uu bi tanai info@banjig.net luu chini neg mail bichsen ym bgm a. Tegsen hariu ni irdgui ee hehe. hvleegeed l bai shuu
20. delgeen | 2009-01-29 03:18:17
xvvye xvjii minii dvv ene chini xaishaaan be bichleg oruulax gesen boldoggvi yagaad yun ni boloxgvi baigaagaa xereglegch bidendee alban yosoor medeelj baival zvgeer baina aa. xe xe bi yax ve tsaaguur chini xamagaa xadgaluulsan ulsuud ix shanalj baix shig baina. xi xi
21. amanjinka | 2009-01-29 03:21:04
хэзэээ гацаж таг болдогоо болих юм бэээээ???
22. delgeen | 2009-01-29 04:16:19
xi xi xarin tiimee bahjigchid bid chini xariugaa xvleegeed l baina xi xi
23. Windows 7 | 2009-01-31 21:12:05
Үе үе так болчих юмаа.
24. Баяраа | 2009-01-31 21:17:21
kirilleer bichij chadahaa bolichihood suuj baival yah uu
25. Хүжий | 2009-01-31 21:20:50
Баяраа: Яагаад крилээр бичиж болохгүй байна гэж.
26. Баяраа | 2009-01-31 21:22:44
novsh yumaa neeree
27. Хүжий | 2009-01-31 21:24:54
http://blog-training.blog.banjig.net/post.php?post_id=4830 эндээс криллээр бичих тухай мэдээлэл үзээрэй.
28. Баяраа | 2009-01-31 21:26:02
harin l dee ..busad buh sait deer bolood l baih yum
29. Хүжий | 2009-01-31 21:28:59
Зөвхөн нэг сайт дээр криллээр бичиж болохгүй байна гэсэн ойлголт баймааргүй л юм. Таны гарын драйвер юникод биш тохиолдолд блог руу криллээр оруулсан зүйл арзайж болох талтай.

Энэ тохиолдолд дээрх хаягаар ороод тэнд байгаа зааврын дагуу юникод руу хөрвүүлээрэй.
30. Би бид хоёр | 2009-01-31 21:34:35
Загвартаа өргөтгөл хийх боломж байна уу? Сонголт цөөхөн санагдаад байна
31. Хүжий | 2009-01-31 21:37:21
Загварыг олон болгох боломжтой. Ер нь бол 50-иад загвар оруулахаар сонгосон байгаа. Харамсалтай нь цаг заваас болоод манайхан бүрэн оруулж амжихгүй л байна.
32. Би бид хоёр | 2009-01-31 21:42:01
Өө,ашгүй дээ.Тэгвэл тэсэж ядан хүлээж байна шүү.Вафль намайг загвараа соль гээд зандраад байгаа. Даанч ногооноос бусад нь нэлээд хүнд өнгөтэй санагдаад.
33. Sienna_mn | 2009-02-04 10:56:52
Сайн уу Хүжий. Миний номын туха мэдээллийг сайтын нүүр хуудасний дээд хэсэгт байрладаг Оддын мэдээнд байрлуулж дэмжих боломж байна уу.
34. ......ТууЛаНка..........36ММ | 2009-02-05 05:24:21
huujii chamd oor bologiin zagvar bn uu ho
35. Хүжий | 2009-02-05 11:02:40
Өнөөдөр бид 2 шинэ загвар оруулна.
36. тууланка (зочин) | 2009-02-17 09:58:52
агаа бичлэгэн дээр хулгана очход нь дурс гарагдаг болог гэсэн юм яаж тавих вээ бас тоолуур тавих тухай ойлгохгүй бнөө
37. anjigai | 2009-03-05 09:53:32
Баяр хүргэе. Баяр хүргэе Баяр хүргэе. Эхнэртээ умшуулаарай. Хэ хэ
38. Б.Баясгалан | 2009-03-09 15:34:31
Баяр хүргэе. Хүжий ахаа, блогийн сэтгэгдлийн тоо заахаа больсон байна. Миний л ганцаараа ингээд байгаа юм болов уу гэж бодтол бусад хүний х ч бас тийм байна. Зав гарвал засаад өгөөрэй. Гуйя.
39. Dr_TLG | 2009-03-14 11:14:10
hi yu bainaa ajil turul sain uu ih zavgui baidag baih daa ene setgegdeliin too hezee gaigui ajildag bolohoo bolih bol miniih buur tag shuu http://orgiluun.blog.banjig.net/ orood 1 uzeerei zavtai uyedee
40. Gorzook (зочин) | 2009-04-01 01:54:06
Sain baina uu Bi blogdoo orj bologhui baih um. Nuuts ug buruu geed boldoggui Solison ch gesen bolohgui baina Teriig zasaj ugnu uu
41. guzee ovgon (зочин) | 2009-04-01 04:22:38
yeroosoo id-raa nevterch bolohgui baihiin nuuts ug buruu geed baihiin ene yamar uchirtai yum be
42. jirgee (зочин) | 2009-04-01 04:29:37
Guzee, miniix bas tegeed baina, tegeed l Ama-s asuugaad suunaa, manai zug xavitsaa tegeed bgaam boluu?
43. guzee (зочин) | 2009-04-01 04:32:26
ene yag tsarai harj bna dandaa tsarailaguud ni orohgui bna gesen hehehe
44. jirgee (зочин) | 2009-04-01 04:35:48
guzee-s bolj bgaam, Gorzook bid 2-t lav l guzee bxguideg...xixixi
45. amanjinka (зочин) | 2009-04-01 04:37:51
мэддэг хэд нь л чиний блогруу орж ирж бгаа байх дааа мэдэхгүй хүмүүс нь бол юу ч хийж чадахгүй суугааа....хэрэглэгчидээээ жааахан ч гэсэн өчүүүхэн ч гэсэн хүн гэдэг үүднээс хандаж бидэнд хариу өгөөрөй гуйж бна.дандааа эзгүй хэээр газар ганцаарааа хашгирч байгаа юм шиг хэцүүү юм бид өөөрсдийнхөөө банжиг нэр нууц үгэээр нэвтэрч чадахгүй байна.???
46. Хүжий | 2009-04-03 11:37:34
testing
47. hatuusamar (зочин) | 2009-04-07 22:38:18
uuchlaarai hogshoon neg yum asuuh gesen yumaa esseg yaaj goe bichih ve yamar nge helber bii bizdee todorhoi zovolgoo ogch tuslaach pls minii @-r yavuulj ogvol ih bayarlah bna ^_^
48. Хүжий | 2009-04-08 11:54:28
Банжиг.Нээттэй холбоотой зүйлсийг албан ёсны блогуудаас эсвэл Холбоо барих хэсгээр дамжиж асуувал илүү хурдан хариу авах байх.

Энэ блог миний хувийн блог гэдгийг ойлгоорой.
49. t$engeg | 2009-04-15 15:34:50
aan neg yum asuuy ene banjig adplace tegeed hezeenees reklam tavigdah gej baigaa yum ...dandaa olon niitiin zartai baih yum hariu zaavaol ogoorei guij b.a.shuu
50. bayara_b | 2009-05-18 21:35:44
Блогоо өргөн болгох гэсэн юм, голоор нь нэг жаахан нарийхан юм л байх юм, энийг янзлаад 2 талаараа дэлгэц дүүрэн болгож болдоггүй юм уу?
тэгээд бас криллээр бичихдээ криллээр.блогспот.ком дээрх зааврын дагуу сэтгэгдэл бичих хэсэгтээ тэр багажыг суулгах гэсэн юм, банжигт энэ боломж бий юу?
хэрвээ бий бол яаж суулгах вэ?
хариулаарай, хариулт хүлээж байгаа шүү,
51. амар (зочин) | 2009-08-10 16:01:10
web server ээ fedora core н ямар хувилбар дээр тохируулсан нь дээр вэ
52. www.gegeen.com | 2010-08-07 10:34:19
mash ih medeelel ogch chadlaa. bayarlalaa. ulam ihiig hiigeerei. amjilt shw
53. Bryan28Andrea (зочин) | 2010-08-11 10:46:18
I added the superb release about this post taking the assistance of the automatic article submission or some submit article service.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.