Gmail хэрэглэх хангалттай нэг шалтгаан

Gmail нь хайлтын аварга машин бүтээгч Google-ийн бий болгосон, уламжлалт и-мэйл үйлчилгээнд олон чиглэлээр хувьсгал хийж чадсан үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ хэдийгээр хожуу эхэлсэн ч гэсэн интернэт хэрэглэж сурсан хүмүүсийн хувьд үнэхээр дутагдаж байсан зүйлийг нь өгсөн гэж болно. Тэдний анх санал болгосон 1GB мэйл багтаамжийг зөвхөн энд дурдаж болохгүй.

Энэ удаа би өөрөө яагаад Gmail дээр суурилсан мэйл хэрэглэж эхлэх болсон, яагаад Yahoo ID-гаа хааяа мессенжер ашиглах үедээ л хэрэглэдэг болсон, ийм шилжилт хийхэд нөлөөлсөн шалтгаанууд юу байсан тухай та бүхэнтэйгээ бодлоо хуваалцая гэж бодлоо.Тест

Дашрамд дурдахад Банжиг Мэйл нь Google Gmail дээр суурилсан бөгөөд та өөрийн Banjig. ID-гаараа таны-банжиг-айди@banjig.net эсвэл таны-банжиг-айди@bmail.mn гэсэн мэйл хаягтай болох боломжтой. Та Google-д давхар бүртгүүлэх шаардлагагүй. Харин таны и-мэйлүүд болон, и-мэйл илгээх, хүлээн авах бүх үйл ажиллагаа Google-ийн буюу дэлхийн хамгийн найдвартай серверүүд дээр явагдах тул танд аюулгүй байдал талаас санаа зовох ямар ч шалтгаан байхгүй гэсэн үг.

За үндсэн яриандаа оръё!

Yahoo болон бусад и-мэйлүүдэд байдаг дутагдал

Бид нэг хүнд и-мэйл бичихэд нөгөө хүн маань хариу бичнэ, би дахиад түүнд нь хариу бичнэ гэх мэтээр и-мэйл бичих нь нэг төрлийн харилцан яриа байдаг. Жишээ нь дараах зурган дээр Yahoo Mail дээр нэг захианд олон хүн хариу бичихэд яаж харагддагийг харууллаа. Би бүгдийг нь уншихын тулд "Oron nutgiin songuuld Capital-aas garlaa" гэсэн гарчигтай бүхнийг хайна тэгээд нэг бүрчлэн нээнэ. Зарим хүмүүсийн юу бичсэнийг магадгүй уншиж чадахгүй ч өнгөрөөнө. Эдгээрт та өөрийн хариулж бичсэнээ харахын тулд Sent рүүгээ заавал орно. Энэ бүхэн төвөгтэй, цагийн гарз биш гэж үү! Бидэнд өдөр тутам маш олон мэйл ирдэг шүү дээ.

 

Gmail үүнийг хэрхэн хялбар болгож чадсан тухай

За яг дээрх шиг тохиолдолд би Gmail дээр суурилсан Banjig Mail-ээ ашиглах үед дараах дүр зураг харагдана. Дараах зургаас харахад би эдгээр ижил төстэй мэйлүүдийн аль нэгэн дээр дарахад л тухайн мэйлтэй хамааралтай бүх мэйл яг чаатны яриа шиг харагдана. Хэн хэзээ юунд юу гэж хариулсаныг би маш хялбараар харах боломжтой болж байгаа хэрэг. Энэ дунд миний бичсэн мэйл ч хугацаагаараа дунд нь ороод гараад ирнэ. Яг л чаатын яриа уншиж байгаа мэт хялбар, цаганд бол бүр дэндүү хэмнэлтэй.

 

Эхлээд энэ боломж нэг их чухал биш санагдаж магад, харин хэд хэдэн хүнд мэйл бичээд хэрэглээд эхлэх үед та хэзээ ч дахиж өөр и-мэйл программ хэрэглэх хүсэлгүй болно гэдэгтэй мөрийцөхөд бэлэн байна.

Та хэрвээ Банжиг.Нээтийн гишүүн бол http://mail.banjig.net хаягаар орон өөрийн мэйлээ шалгаж, бичиж болно. Юу нь гарзтай гэж яг одоо туршаад үзээрэй!

Сэтгэгдэлүүд:

1. GUMP | 2008-10-31 16:25:23
За гүүцэтгий админааа. Би админыхаа үгэнд байнга ордог шүү. Админааа намайг бодоорой
2. Хүжий | 2008-10-31 16:46:08
Хэ хэ хүнээр тоглоом хийгээд л явахын.
3. Erkhemee (зочин) | 2008-10-31 22:19:39
hi hujii.. gerlesen yavdald bayar hurgie! banjig.net deer bi umnu ni burtguulj bsn id-gaa martchihaj.. bodvol zealot_bo58 yahoo com ooroo burtguulj bsn bh.. minii passwordiig savaach hu..
4. altargana | 2008-10-31 22:30:38
Гүүглийн давуу талыг мэдээд л байгаа хирнээ муу уахоогоо л хэрэглээд суух юм. Энэ орчин үеийн өнднр хурдыг гүйцнэ гэдэг амаргүй юм, гэхдээ нээрээ банжиг эмайл хаягаа одооноос хэрэглэнээ, ухуулж ойлгуулж өгсөнд гялайлаа
5. Хүжий | 2008-11-01 09:42:16
Hi Erkhemee ajil sain uu hu? Bayar hurgesen bayrlalaa. Password hash-lsan uchraas harah bolomjgui. Harin chinii ene burtgeliin haygaar undsen burtgeliin medeelel yavuulbal, chi uuruu damjaad sergeej boloh baihaa.
6. amanjinka | 2008-11-01 09:44:14
нэг л сайн дасаж өгөхгүй юм бна ооо..хүмүүс ч тэрэндээ нэг их орохгүй юм
7. Хүжий | 2008-11-01 09:50:29
Amajinka одоохондоо Gtalk ni Yahoo Messenger гүйцэхгүй тэгэхдээ мэйл нь бол билүү тэгэхээр мэйлийг нь бага багаар хэрэглээд үзээрэй. Gtalk одоо шинэ хувилбар хийгдэж байгаа. Тэр нь илүү сайн болох байх.
8. amanjinka | 2008-11-01 09:54:40
нэг л өдөр яахоог жийнэ дэээ ...хэ хэ
9. Orgil | 2008-11-01 11:01:52
ok orood sonirhoe
10. Guest (зочин) | 2008-11-01 15:08:05
Aimshigiin ulaan unguu solivol yaasiin }:[
11. Хүжий | 2008-11-01 16:24:07
Тэгж байгаад солиноо хө.
12. Felt for gift | 2008-11-02 19:53:28
Tegeed Gmailiinhee hayagiig uguuchdee Humuusee!
13. Алмас | 2008-11-03 11:15:34
banjig id-aar busad google service-uuded nevterch bolohgui yum chin zaaval banjig bish shuud google account neesen ni amar shuu dee. Herev zuvhun mailiig ni sanal bolgoj baigaa bol google mailiig tanaih orchuulaad tavichihval ch...
14. Хүжий | 2008-11-03 11:28:19
Одоогоор Google Calendar, Google Docs руу Банжиг АйДи-гаар нэвтрэх боломжуудыг мөн нээсэн байгаа. Gmail монгол болгох тухай "ахтай" санал солилцож байгаа. Яг хэзээ биелэхийг хэлж мэдэхгүй л байна.
15. Алмас | 2008-11-04 23:28:31
Wow амжилт хүсьеэээ! goole reader, blogger 2 руу л хамгийн их ордог байх даа...
16. Erkhemee (зочин) | 2008-11-06 12:36:16
Okay, tegvel minii burtgeliin undsen medeeleliig maildchihdiimuu esvel passwordiig reset hiicheed nadad helj tus bolooch.. Ali heden jiliin umnu neej bsn martchihaad bdg.. userid-gaa hurtel martaj..
17. B (зочин) | 2008-11-20 11:56:46
Hamgiin tom davuu tal ni POP handalt bishuu? Bi lav tegej boddog yum. Internet-gui bsan ch heregtei mail-ee computer deereesee harchihna. Mail uzeh gej web browser ashiglahgui, olon uildel hiihgui, Oultook express ch yumuu yamar 1 mail client neegeed orhichihno. Ter hoorond coffee ayaglahaar bosno sht. hehehe
18. Хүжий | 2008-11-24 10:10:23
Байнгын нэг PC дээрээс албан мэйл шалгадаг хүмүүст POP хандалт бол яахын аргагүй давуу тал, харин тогтмол нэг дороос шалгадаггүй тохиолдолд Gmail-ийн өөрийн интерфэйс нь хамаагүй илүү санагддаг.
19. AAB (зочин) | 2008-11-25 19:42:38
Hi, Minii huvid Moz Thunderbird clientiig ashigladag, sayhan 1 GTalk-iig orloh saihan um olood.
mai http://www.sameplace.cc/ orood uzne biz.
20. RK (зочин) | 2008-11-28 16:04:39
Байгууллагын и-мэйл хаягийг хэрхэн Gmail дээр суурилуулж ашиглах талаар жаахан бичиж болохгүй юу. Тэр талаар их сонирхолтой байна. Эсвэл тэр талаар хаанаас олж унших вэ? Би Google-ээс хайгаад олдоггүй ээ
21. Ac3s | 2008-12-19 14:59:44
Энэ үнэхээр дажгүй үйлчилгээ шүү. Манай байгууллага хост авсан газрыхаа мэйл систем-г хэрэглэдэг байсан юм. Маш их алдаатай систем байсан л даа. Тэгээд анх банжиг-т бүртгүүлээм мэйл шалгаад үзсэн чинь жимэйл-тэй яааааааг адилхан юм гараад ирэхээр нь энэ талаар судлаад байсан харин үйлчилгээ байдаг байгаа хэхэ. тэгээд л одоо google apps хэрэглэдэг болсондоо.
22. Ac3s | 2008-12-19 15:05:31
RK goolge дээр google apps гээд хайхаар гараад ирнээ.
23. RK (зочин) | 2008-12-20 00:29:56
Баярлалаа. Ac3s гүүглэ ахаас үзлээ байдаг юм байна. Харин би mail.mn лүү орсон чинь Powered by Google гэхээр нь тэрүүгээр хайсан чинь байдаг байна ш дээ. Гэхдээ дотороо бас 2,3-н төрөлтэй байх шиг байна тийм үү би тэгэж ойлголоо хамгаалалт, архив энэ тэрээсээ шалтгаалаад. Нэг юм асуухад энэ чинь манай и-мэйл серверийг ашиглахгүй зөвхөн домайныг нь ашиглаад л бусад үйлчилгээг нь Гүүглэ ах хийдэг гэж ойлгож болох уу???
24. Я.ОДГЭРЭЛ | 2009-01-05 12:34:47
gmail-in id shidiig sayhnaas l mederchiin
25. Хүжий | 2009-01-06 13:19:50
RK: Тиймээ тэгж ойлгож болно.
Тарчлаан: Тэгмээрсэн дээ
26. Frank | 2009-07-26 09:20:36
Хээ энэ мэдээллийн өнөөдөр уншдаг. Би яасан дүүрсэн толгой вэ? Гэхдээ азаар шинэ бүхэнд дуртай болохоороо банжиг мэйл-ээ ч ашиглаад байсиймаа. одоо илүү сайн ашиглахаас...
27. Т.Аззаяа | 2009-12-29 17:17:16
Зөв зөв
28. sohel (зочин) | 2010-01-21 20:45:13
I like your blog design
29. bsh999 | 2010-02-04 14:55:47
Hi. Manai bguullaga tusdaa Gmail-n hayg neeh gsnyum unendee sain meddeggui e hugshuun tuslaach please

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.