Царай муутангууд

Тэднийг царай муутай гэдгийг бүр нийтээрээ хүлээн зөвшөөрчихсөн. Үргэлж л өнгө зүсийг нь гялайлгах гэж элдэв янзын будаг шунх түрхэнэ. Тэр нь их зарлагатай. Гэвч эзэн нь түүнийгээ их чухал ажил гээд бусдад үнэмшүүлчихнэ. Царай л сайхан байвал бусад нь яах бэ гэж!
Тест
Нийслэл хотод жил бүр өнгөлөн далдлах үйл ажиллагаа явагдах юм. Яамны жижиг жорлонгоос эхлээд төрийн гэсэн нэртэй байр сав бүхэнд бараг жил болгон засал хийнэ. Миний ойлгосноор яаж ч зассан, ямар ч зардал орсон хамаагүй, хамгийн гол нь дараа жил дахиад засвар хийх хэмжээнд очсон байх ёстой гэсэн шаардлага тавьдаг бололтой.

Уг нь чанар эдэлгээг нь сайжруулах талаар толгойгоо өвтгөх ёстой хүмүүс эсрэгээрээ яаж нүд хуурсан гял цал, жил даахгүй шал мяа зүйл хийх бэ гэж өврөө тэмдэрдэг юм биз дээ.

Ийм хэмжээнд аваачсан шалтгаан нь энгийн. Жил болгон дундаас нь хэдэн төгрөг унагах гэж хурган дарга нар байгууллагынхаа төсөвт засварын хэдэн төгрөг заавал оруулна. Тэгээд жил бүр нөгөө насгүй засвар хийгдсэн дээрээ нэмээд зүгээр байсныг нь бүр зориуд эвгүй болгоод өөрийн холбоо сүлбээ бүхий хэдэн хүнээр засвар хийлгэнэ. Төрийн мөнгө угаасаа л хэнийх ч биш, хэн нэгэн идэхээс өмнө өрсөөд идье хэмээн алалцана.

Ажлын маань хажууханд байх нэгэн Яамны ариун цэврийн өрөө байдаг. Тэнд жил бүр заримдаа жилд 2 удаа засвар хийнэ. Дотор заслыг нь цоо шинээр өөрчлөнө. Дарга нар нь орчноо солихгүй бол хүндэрч, хөнгөрч чадахаа больтлоо гаж зуршилтай болчихоогүй л байлтай.

Жаахан томруулаад ярьвал та бүхний сайн мэдэх олон төрийн сургууль, спортын төв ордон гээд л жил бүр хувцсаа сольдог байшингууд олон байна.

Сайхан болсонд нь би боож үхэх гэж бор шидмэс хайгаад байгаа юм биш, хамгийн гол нь нэгэнт засвар хийх бол нилээд хэдэн жил настай засвар хийгээд бүр сайхан болгочихож яагаад болдоггүй юм бол, яагаад мань мэтийнхээ халааснаас хумслан авч төрийн тогоог дүүргэчихээд хэдхэн хүн хуураад идчихдэг юм болдоо!?

 

Сэтгэгдэлүүд:

1. Khatnaa | 2008-09-30 10:20:29
би дарга болчуул ч бужигнуулна да
2. tuushkuu (зочин) | 2008-09-30 10:22:22
Сайн уу найз аа, энэ уг нь чухал асуудал л даа. Гэхдээ үүнийг бид яагаад ч өөрчилж чадахгүй байгаад л гол нь байгаа юм даа. Төрийн засаглал барьж байгаа хэд нь гардгаараа гараад иддэг, уудаг дарга нар нь ээлжлээд л байгаа нийгэм ш дээ. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг биз дээ. Үүнд бухимдаад хэрэггүй л болов уу. Нүдээ аниад өнгөрөх шиг сайхан юм алга даа. Хар амиа бодсон хэрэг биш шүү. Уучлаарай.
3. bafli (зочин) | 2008-09-30 10:24:06
энэ байтугай ... биз дээ... жоокоо моокоохоноор оролддог нь бараг бага гарын жур байгааз, цаана нь .
4. *САЙХАН САНАА* | 2008-09-30 10:24:17
яаг үнэн.. наадах чэн нүгдийн нүдийг гурилддаг үлгэр байхгүй юу..
5. 35 | 2008-09-30 10:43:15
Манай нийслэл ч улсын хөгжлийг чөдөрлөж байна даа.
6. Pondok | 2008-09-30 11:32:45
Сайн уу. Энэ чинь үнэн л үг л дээ. Гэвч бид үүнийг хэчнээн яриад ч нэмргүй. Төрийн эрх мэдэлтнүүдийн ухамсар бүгд тийм болсон юм шиг байгаан.
7. angaxai (зочин) | 2008-09-30 14:00:42
sainuu.bi bichsen zviliig chin ih hojuu oloj harlaa. yahab zvgeer.bi hvmvvsiig nvden bailai chihen dvlii bolchisoon gej boddog baisiin. vgvi yum bainaa. bas sanaa zowdog duugardag hvn hvn shvv baidagl yum baina.er ni bol bid iiml tsag ve niilemd am,idarch baina shvdee.TSEDEN BALIIN ved bol arai gaigvi iddeg baisan baihaa.odoo bol aij icheh yum baihgvishdee.chaddagni idne chaddaggvin idne bolohgvi yum baihgviee ho.hvnii nvvr chin bas neg huwirdag ene ter bainaa daa tiim yum medehgvi yumnuud ih bainaa.odoo naad zahin jishee.haalgiin tataad shireenii ard suuj baigaa yum deer orhoor mon ih zantai.hamartni baas hvrchihsen yum shigl...toriin ajilaa gej neg tiimerhvv...
8. yagtiimee (зочин) | 2008-09-30 14:13:01
Нэг нь ч гэсэн хэдэн цаас цохиж, сайхан амьдрах гэж явахад яагаад ингээд байдаг юм бэ дэ, та нар
9. Я.ОДГЭРЭЛ | 2008-09-30 15:33:51
УГААВЧ УГ НЬ ХАР.
УЛААНБААТАР ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА Ш ДЭЭ.
10. Жиргээ | 2008-09-30 16:36:48
Xarin zugeer jil bur unguu soliod saixan bishuu
11. embi | 2008-09-30 16:52:15
харин тххх
12. KULA | 2008-09-30 17:53:55
Ялзарч дуусч дээ хаархий Монгол орон...
13. dream | 2008-09-30 18:04:19
гүй ээ яахав нүд хуурдаг юм хийлээ гэхэд ядаж аятайхан ч нүд хуурчих юм хийчихгүй ёстой сонин. тэр түнээлийг ягаанаар буддаг нь ч юув?
14. Search me duck | 2008-09-30 18:28:33
харин тих... Зөв олж харсан байна...
15. amanda_1983 | 2008-09-30 18:43:48
хаа сайгүй л ийм бна дөө шал завхарсан юмаа бүр бухимдчлаа
16. ZOCHIN **** (зочин) | 2008-09-30 19:28:54
NAD XEREV MEDEL BAISAN BOL BI BUGDIG BUUDAJ ALAX BAISAN ***DAANCH DEE GEMEER BAIGAA BIZDEE TA MINE
17. amor | 2008-10-01 22:55:03
тийм шүү, үнэн төрх..
юуны нүдийг юугаар хуурна гэдэг билээ дээ..
толгойд орж ирэхгүй юм..
18. Mendee | 2008-10-14 18:21:54
unen ug bna shooo.
zasbariin mongo gej heden terbum togrog bdagyum sh dee. neg salbart l gehed baiguullaguudad zarimd ni barag hucheer zasbar hiij tender zarlan zasuuldag companytai erh medel buhii buelglel yam agentlaguudad bna. gehdee ihenhi ni yamnii ulsuud doo, sangiin yam gej neg ih aihtar tom huudii bna. ternees tegeed tal tald ni nuh gargaj bgaad hoshuugaa shaagaad sorood bna daa. yaaag hubalz shig. bi boddin sh dee. tedniig shalgaj gedsiig ni hagalah yumsan gej, uul ni notloh barimt zondoo bgaa bh, ustgahichaagui l bol
19. kkk (зочин) | 2008-10-31 18:59:05
presidentees buh yum ehelnee gj president maan shudraga hun baih yum bol shaal uurldoo deereesee shudraga zarchimtai bol dooshoo ochij zuv uilchileh uchirtai.Yag daaluunuud bie bieye tulhej unagadag shig.
20. zigot (зочин) | 2008-11-05 19:37:26
yaag unen! turiin yum henii ch yum bish gesen setgehuigeer ajilladag. daraa ni tertei tergui uur hun garaad ene miniih bish boloh yum chini ter hunees ursuud uuriiguu sain huljvvleed avay gej boddog bertegchin yumnuud. tur bol niigmiin sain saihnii tusiin tuld bh estoi bolovch turd ajilladag yumnuud teriigee daanchig oilgodoggui! ug ni ter ih mungiig zugeer hooson sav ruu jil bur ursuulj bhiin orond gants sain chanartai surguuli, emneleg, tsetserleg baridag bol niigmiin ungu turh shal uur bolno doo
21. bolorka83 | 2008-11-22 11:13:15
Hoorhii do Mongol mini iim yumnuudaar tolgoigoo zurhee zahiruulah gej zavharsan yum
22. alkie (зочин) | 2009-03-24 15:56:09
Би юугаа оруулдаг юм? Угаасаа л архичин байсан тэр чигээрээ л дуусна ш дээ!!!!!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.