Өнөөдөр Банжиг.Нээтэд нэвтэрсэн зарим нэг хүмүүс Банжиг Мэйл нээгдсэн тухай мэдээлэл гарч ирсэнийг анзаарсан байхаа. Үнэхээр бид шинэ үйлчилгээ нээхээр зэхэж байгаа юм шүү. Та бүхэн аль болох эртхэн өөрийнхөө Банжиг Мэйлийг идэвхжүүлээрэй.
Бид Банжиг Мэйл нээх тухай аль эрт бодож эхэлсэн ч Gmail гарч ирээд 1GB гэх мэтээр мундаг мундаг том зай олгоод, тэгээд и-мэйл үйлчилгээний технологи, дэд бүтэц үнэхээр бид яагаад ч гүйцэхээргүй болж эхэлсэн тул энэ бодлоосоо салах дээр тулаад байсан юм.
Тест
Харин Gmail дээр суурилсан Банжиг Мэйл үйлчилгээг тусгай түншлэлийн зарчмаар нээхээр Google ахтай удаан ярилцсаны эцэст энэ үйлчилгээгээ нээж чадлаа. Бүх мэйлүүд Google-ийн аварга серверүүд дээр хадгалагдаж, и-мэйл илгээх, хүлээн авах бүх нарийн ажиллагаа мөн л Google-ийн дэд бүтцээр дамжих болно.
Харин Банжигчид маань өөрсдийн Банжиг бүртгэлээр энэ үйлчилгээг ашиглаж болно. Мэйл хаягийн хувьд шууд Banjig. ID-аар үүснэ. Жишээ нь миний Банжиг Мэйл hujii@banjig.net болж байгаа юм. Мөн hujii@bmail.mn хаяг ч ашиглаж болно. Өөрөөр хэлбэл би энэ 2 хаягийн алийг нь ч найзууддаа өгсөн нэг мэйл шиг Банжиг Мэйл дотроо шалгаж болох юм.
Та бүхэн мөн Банжиг бүртгэлээрээ Google Calendar, Google Talk, Google Sites, Google Docs үйлчилгээнүүдийг ч ашиглаж болно.
Хараахан Банжиг Мэйлээ нээгээгүй байгаа хүмүүсийн хувьд Банжиг руу нэвтрэнгүүт заавар гарч ирнэ.
Банжиг Мэйл нь Банжиг Зурвасын шинэ хувилбар гэж зарим хүмүүс ойлгож байх шиг байна лээ. Энэ 2 тэс өөр зүйлүүд шүү. Банжиг Зурвас нь зөвхөн Банжиг дотор гишүүд хоорондоо шуурхай харилцахад зориулагдсан бол Банжиг Мэйл нь бүх төрлийн мэйл хэрэглэгчидтэй харилцах боломжтой юм.
Одоо байгаа Банжиг Зурвас үйлчилгээ нь цаашид Банжиг 360 үйлчилгээтэй нэгтгэгдэн ажиллах болно.
Нэгэнт Банжиг Мэйл нээгдэж байгаа учраас би хувьдаа Yahoo! Mail, Yahoo! Messenger-ээ нэг их хэрэглэхээ болих байхаа. Удахгүй бүр хэрэглэхгүй байх. Хэрвээ мессенжерээр юм асуух бол Google Talk суулгаад Банжиг Мэйлээрээ нэвтэрсний дараа намайг hujii@banjig.net хаягаар урьж болно шүү.
Интернэт хэрэглэж сурснаасаа хойш хэрэглсэн Yahoo! Mail-ээсээ салахад хэцүү ч, салахаас өөр аргагүй болох нь. Илүү боломж, илүү дэвшил бий болж байгаа учраас дагахаас өөр аргагүй болох нь дээ.
Банжиг Мэйл үйлчилгээний тухай албан ёсны мэдээлэл, заавар зөвлөгөөнүүд маргаашнаас нийтлэгдэж эхлэх болно. Бүгдэнд нь амжилт хүсье!
Вэбийн нүүр » Yahoo! Mail минь чамд баяртай гэж хэлэх болох нь
2008-09-11 01:02:59


Сэтгэгдэлүүд:
ингэхэд google id-раа банжигт хэрэглэж болохгүй биз?
Хүжий би анх нээжийсэн ID-гаа солимоор байна.Тэрийг солидог болгож болкуу юу?
Юу ч гэсэн Google Talk-аар ороод ирээрэй.
Сайхаан сайхан гэж
банжигынхны хувьд яахав зардал мөнгөө хэмнээд, аюулгүй байдал энэ тэрээ давхар шийдүүлж чадсан нь зөв л байх, гэхдээ бид л хийсэн гэж онгирох маягаар хэлэх хэрэггүй л болов уу, олон хүмүүс наад үйлчилгээг чинь мэднэ шүү дээ. Зүгээр л google-н тийм үйлчилгээг бид ашиглаж та бүхэнд ийм шинэ и-мэйл үйлчилгээ хийлээ гэхэд л болох байлгүй дээ.
Google рүү ганц хоёр и-мэйл илгээж, ганц хоёр форм бөглөснөө сүртэйгээр тайлбарлахад чинь хүмүүс ингэж хандах нь аргагүй л байх шүү.
хүжий тэр формийг нь сонирхоод бөглөж үзлээ 12 минут л орж бна энд нэг асуудал бна Гмайл-д суурилсан мэйлийн удирдлагын хэсгийг нь ухаж яваад гишүүдээ бүгдийг нь нэг дор нэмэх (булк адд) хэсэг нь нэмэх гэж буй гишүүний нууц үг ямар нэг нууцлалгүйгээр хэрэгтэй болохыг нь анзаарсан юм. Харин тэр хэсгийг банжигынхан шууд хийснийг бодвол бүх гишүүдийнх нь нууц үг (өөрсдийнх нь хэлж байгаагаар 300000) ямар ч нууцлалгүйгээр байж байдаг болж таарах нь.
танайх нууц үгийг хадгалж авахгүйгээр яаж сэргээж өгдөг юм вэ ?
Чиний асуултанд хариулъя,
1. 12 минут форм бөглөөд Google Apps-с 1000-аас илүү бүртгэлийн эрх авах гээд үзээрэй, авчихвал домэйн нэрээ өгөөрэй.
2. Бид хэрэглэгчийн мэдээллийг Bulk Add хийдэггүй. Хэрэглэгч хүссэн үедээ л өөрийн нууц үгийг оруулж идэвхжүүлж байгаа. Шинэ гишүүдийн хувьд шууд Банжигт бүртгүүлэх үед мэйл нь үүсэж байгаа
3. Ямар ч мэдээллийн систем, ямар нэг байдлаар хэрэглэгчдийн мэдээллийг серверт хадгалдаг, тэр мэдээлэл нь бусад хүмүүс халдахгүйгээр байх ёстой. Та Yahoo, MSN аль ч газар нууц үг оруулдаг Банжигт оруулах үүнээс ялгаагүй. Бид хэрэглэгчийн мэдээллийг чанд хадгалдаг гэдгийг албан ёсоор хэлье.
4. Манай хэрэглэгчийн тоо 300.000 биш 260.000, тэгэхдээ 300.000 удахгүй чиний хэлснээр болно.
5. Манай байгууллага захын нэгэн оюутны нээгээд ажиллуулдаг жижиг сажиг варез энэ тэр сайт биш, админ гээд нэг нөхөр хүний юмыг аваад бусдад тараагаад суудаг ч газар биш. Би дотоод мэдээллийн нарийн хяналттай газар. Yahoo-ийн админ таны нууц үгийг уншаад суудаг гэдгээс наадах чинь ямар ч ялгаагүй сонсогдож байна.
6. Аливаа юмны нарийн учрыг ялгаж салгаагүй байж мэдэмхийрч байдаг нь юм үзээгүй хүний шинж.
2 . энэнийг ойлгосонгүй [шинэ гишүүдийн хувьд шууд Банжигт бүртгүүлэх үед мэйл нь үүсэж байгаа ] ??? энэ унэн үү ? би яалтачгуй удирдлагын хэсэгт балк адд хийж бна гэж харсан юм даа чи өөрөө хийсэн бол мэдмээрсэн ? нууц үгээ яаж сэргээх вэ ? зүгээр л хашлагдсан болгож харагдуулах гэж нууц үгийг танай сэрвэр зохицуулдаг болгосон биш гэж үү ?
3. 2 той адилхан юм
4. захын оютанхэдэн минутын дотор л бүх account энэ тэрийг нь үүсгээд өгч байна
eneniig unshdaa passwordiig bulk hiigeegui bol ingej bichhuu ?
za ene ch yaahav
tanai server yaagaad clientuudiinhee pass iig hashladaggui yum ve ?
Энэ эрхийг авснаар Google Apps руу хандах API өгдөг юм. Энэ API-аар хандсан тохиолдолд чиний хэлээд байгаа шиг заавал админ руу орж гараараа эсвэл bulk add хийх шаардлага байдаггүй юмдаа.
Ямар ч хүн бодоод үзсэн шинэ хүн бүртгүүлэнгүүт л Google рүү ороод хуулж тавиад байхуу.
Жаахан их юм олж мэдчихээд ингэж байдаа ахын дүү.
Аан тийм Partner гэдэг үгийг монголоор Түншлэл гэж ойлгоод байгаа юмсан. Удаан ярилцахгүй Google-тэй Partner болоод үзээрэй. Мөн амархан зөвшөөрнө дөө.
Дутуу мэдлэгээрээ битгий гайхуулж бай миний дүү.
Түүнчлэн ахын дүү энээ тэрээ гэх хэрэг байна уу? Зүгээр л албан ёсны тайлбарыг өгчихөд л болох юм биш үү..
Гадаадын ямар ч сайтууд тэр тусмаа Yahoo энээ тэрээ нь зочдоо доромжилдоггүй л дээ. Харин зочид нь тэднийг муулах, шүүмжлэх тухайд ёстой сайн хэлэх хүн бараг байдаггүй байх. Жишээ нь Windows-ийг сайн хэлдэг хүн хаа байна аа. Тэглээ гээд Windows муудсан нь хаана байна. Түүн шиг л санагдах юм. Харин Windows-ийн зохиогч гээд хүн намайг ингэж доромжлох юм бол би л лав аймаар уурлах юм байна.
Бас улстөрчид байна, тэднийг сонин болгон дугаар болгон дээрээ бөгсийг нь ухдаг, тэд тоодоггүй шүү дээ. Энэ нь ёстой харин тэдний юм үзэж нүд тайлсны гэрч болдог. Тэгэхээр банжиг маань жаахан шүүмжлэхэд ихээхэн адгаж байгаа юм байна даа.
MCX-д хэлэхэд юу ч хийж үзээгүй хүн л хүний хийсэн юмыг шүүмжилдэг юм шиг байгаам даа... Жоохон ажилд нухлуулаад ирэхээрээ та арай өөрөөр хардаг болно доо...
Банжиг.Нээтийн эсвэл өөр ямар нэгэн албан блог биш шүү. Тиймээс би өөрт бодогдсон зүйлээ зөвхөн хувийн байр суурьнаас л энд бичдэг юм.
Ангилал нэмээд өгөөчээ Ах эгч нараа
Сэтгэгдэл үлдээх: