Энд ч Гүүгл, тэнд ч Гүүгл, хаа сайгүй Гүүгл

Дөнгөж саяхан тэд шинэ вэб хөтлөгчөө зарлачихлаа, бета хувилбарыг нь хэрэглээд үзчихлээ. Түүнтэйгээ зэрэгцээд тэд Picasa 3 beta гаргачихлаа, бас хэрэглээд үзчихлээ. Аль аль нь таалагдлаа. Угаасаа л Гүүгл нэр орсон л бол өөр болоод явчихдаг.

Google Picasa урьд нь өөр компанийн бүтээгдэхүүн байсан, Гүүгл ах юутай хээтэй нь худалдаад авчихсан. Анх хэрэглэж байхад дажгүй ч олон сул тал байсан, харин удаж удаж Гүүгл нэртэй нь хамт хэрэглээд үзсэн тэс өөр, бүр сайн болчихож. Google Chrome ч гэсэн олон Нээлттэй эхийн бүтээгдэхүүн, технологууд дээр суурилсан бүтээгдэхүүн, тэгэхдээ л Гүүгл ахын санаа орчихсон болоод тэрүү арай өөр болж. Тэгэхдээ би одоохондоо Firefox-оо хэрэглэнээ. Тест

Яагаад тэд ийм мундаг байдаг юм бол. Зөвхөн нэг зүйлийг л хамгийн сайн хий, хэрэглэгчдээ л анхаар бусад нь араас дагана гэх мэтээр тэдний олон жилийн өмнө тодорхойлсон 10 зүйл хэмээгч нь өнөөдөр ч утга агуулгаа хадгалсан хэвээр. Тэд үнэхээр сайн хайлтын систем бүтээсэн, түүнийгээ улам сайжруулахын тулд хамаг л гавал хүмүүсийг цуглуулсан, тэднийг хүний эрхээр биш өөрийн сонирхлоор ажиллах, шинийг санаачлах боломж олгосон.

Үр дүнд нь тэд оюуны асар их төвлөрөл, технологийн мундаг сантай болчихсон. Нэгэнт тиймээс түүнийгээ ашиглах хэрэгтэй. Ингээд л олон жижиг шинэ санаануудыг нэмж худалдаж аваад олон шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн. Мань мэт нь хэзээ хэнийг гайхшруулсан шинэ бүтээгдэхүүн гарах болдоо хэмээн хүлээдэг болсон.

Магтаад л баймаар тийм сайхан зүйлийг тэд үнэхээр бүтээж чадаж байна даа. Банжиг.Нээтийн дотор ч Гүүгл дээр суурилсан, Гүүглийн технологи ашигласан олон зүйл бий. Учир нь тэд амласан ёсоороо Вэбийг үнэхээр хэрэгтэй зүйл болгож чадаж байгаа учраас. Цаашид ч бид олон зүйлсийг Гүүглийн дэд бүтэц, технологийн бааз дээр суурьлан хөгжүүлэх болно.

Хүний юм баахан магтчихлаа. Хүний юм миний юм гэснээс Банжиг.Нээт хувьцаа гаргаад нээлттэй компани болвол та бүхэн хөрөнгө оруулж, хувьцаа худалдан авах уу?

Сэтгэгдэлүүд:

1. GUMP | 2008-09-04 16:44:39
би тэр чороомийг нь өчдөр өдөржингөө хэрэглээд дасдагүй. Өнөөдөр аргагүйн эрхэн галт үнэгрүүгэээ дайрлаашд
2. Мөөг | 2008-09-04 17:00:21
хэрэв хувьцаа гаргавал худалдан авч банжигаа болон андыгаа дэжинэ шүү хө
3. Хүжий | 2008-09-04 17:08:02
Сайнуу Мөөг. Ойрд тааралдсангүй. Хувьцаа худалдан авах нь хэн нэгнийг дэмжихээсээ илүү, өөрөө түүнд оролцож, эзэмшиж байгаа хэрэг.

Миний бодлоор Банжиг.Нээт мөн чанараараа хэрэглэгчдийн юм аль хэдийн болчихсон, хувьцаа худалдан авах нь үүнийгээ л баталгаажуулж буй хэлбэр юм даа гэвэл цэцэрхсэн болчих болов уу.
4. alchemist | 2008-09-04 17:18:20
google ch tasarhai l daa, picaso g bi bas hergeldgii shdee, omnoh g ni medehgui um bn, odoo bol nadad taalagddag, harin banjig n huvitsaanii huvid banjig her ih ashigtai ajillaj chaddag, yaaj ashig orlogoo oldog zereg talaar yamar ch medleg medeelel alga, hervee ashig aldagdalaa saihan taniltsuulaad huvitsaanii unats eter g saihan tootsood gargaad irvel avah l bolno, ternees naiz nohod mini end bdg um demjiy gedeg utgaar huvitsaa hudaldaj avna gdg utgagui zuil
5. Вафль | 2008-09-04 17:31:03
уриа нь таалагдлаа. хэрэглэгчээ хүндэтгэх, тэдний дуу хоолойг сонсохыг хичээдэг байдал Банжиг. нетийнхэнд ч анзаарагддаг.
6. m (зочин) | 2008-09-04 17:32:20
avalgui yahav,,,
google agaa bol uneheer monopol bolood baishuu
7. D.NR (зочин) | 2008-09-04 18:41:18
Хувьцаа гаргах боломжтой бол ер нь болж л байна.Microsoft ийн хувьцаа шиг л өсөх байхдаа.Гэхдээ хувьцаа гаргавал үнэ цэнээ хадгалж өсгөж байхын тулд шинэ үйлчилгээ шинэ боломжууд бас хэрэг болох байхдаа.
Ямар ч л байсан авна гэж бодож байна оо
8. Жавка хүү (зочин) | 2008-09-04 20:46:08
хувьцаа гаргавал авна

БИ ЕР НЬ ТАНАЙХ GOGO 2-Г ИХ ТААШААДАГ ШҮҮ

ГҮҮГЛ АХ БАЙГААГҮЙ БОЛ Ч ТААШААХГҮЙ БАЙЖЭЭДЭЭ ХЭХЭ
9. altargana | 2008-09-04 21:54:11
Надад бол Firefox маань л хаваасаг, бүр саяхан болтол улиг домог болсон EI-г хэрэглэж байсныг яана.

Хувьцаа гаргана гэдэг чинь зөв санаа ш дээ, ямар ч компани хөгжье, хүрээгээ тэлье гэвэл хувьцаа гаргадаг биз. Тэгээд ч миний бодлоор манайхан их хэмжээний мөнгөн хуримтлалтай болж байгаа, ялангуяа гадаадад ажиллагсад.Тэд ч гэсэн мөнгөө зүгээр нэг банканд хадгалаад байх сонирхолгүй, хөдөлгөж байхыг хүсэх байх. Хувьцаа гаргавал авна
10. zamjim_ub | 2008-09-04 22:24:41
Би авна шүү Хүжий
11. leo | 2008-09-05 00:14:49
мэдээж шууд харанхуйгаар авна гэж зүтгэхгүй л байх лдаа хэн ч гэсэн
12. ХЭнхэГэнДэн | 2008-09-05 09:10:01
Хувьцаа өөрөө өртөг илэрхийлж байдаг үнэ цэнэ бүхий амьд цаас учраас яалт ч үгүй Банжигийн бизнэс төлөвлөгөө, цаашид яаж хөрөнгө босгох талаар сонирхохоос аргагүй. Яагаад гэхээр одоо арилжигдаж байгаа хувьцаа биш цоо шинээр гаргах гэж байгаа учраас чартыг нь унших, таамаглах боломжгүй.

Уг нь Банжигын тэр бизнэс лавлах тун дажгүй харагдаад байдаг юм. Илүү өргөжүүлээд , сайжруулаад хүмүүсийг хэрэглүүлдэг болчихбол тэндээс жинхэнэ интэрнэт худалдаа чинь гараад ирэхийм байгаан. Шуудан хүргэлтээ шийдчихбэл ч угаасаа өөрөө цэцэглэчих биенэс. Үнэхээр тийм онлайн худалдааг зохион байгуулж чадвал банжиг хувьцаа үнэтэй байна гэхэд эргэлзэхгүй байна. мэдээж үүнийгээ дагаад реклам сурталчилгаа, баннерын зай чинь илүү үнэ ороод л ирэх байх тээ.

одоо зүгээр бараа бүтээгдэхүүний худалдааны сайт харж байхад хэрэглэгчийн сэтгэгдэл тухайн барааны хувь заяаг шийддэг болчихсон юм шиг санагдсан шөө.
бас нэг зүйл гэвэл бараа таваарын талаарх зүйлийг зөвхөн админий зүгээс хийх биш, худалдагч тал өөрөө хийж, тайлбараа өгч байх нь сайтын амьд, өөрөө өөрийгөө хөгжүүлж байх чанарыг илүү хадгалж хангаж байдаг юм шигээ.

Шүүмж хэлчихбэл яадаг бол.

-Банжиг бүтцийн хувьд яахуу-тай төстэй бүх зүйлийг багтаасан нь бусад монгол сайтаас сайн боловч агуулга дээрээ жаахан дулимаг. цаашаа орохоор хуучирсан , ач холбогдол , сонирхол татах зүйл хомсхон

Тухайлбал Банжиг мэдээ сайтын хамгийн чухал хүний хараа тусах төвд байгаа боловч мэдээлэл тааруухан, удаан.
блогын тухайд бол өөр асуудал

Монголын ихэнх ижил төрлийн сайтууд нээх сонин Оросууд шиг юм л бол төлөөд цаашаа ор гэсэн бодлоготой. Тэрнээс жаахан өөр бүх зүйлийг нээлттэй, өөрөө өөрийгөө баяжуулаад явчихдаг бол илүү үр ашигтай ч байж мэдэх юм.
за тэгээд би өөрөө нэг их мундаг хүн шиг илүү олон долоон юм яриад яахав. дээрх зүйлүүдийг зүгээр аргаа барсан, хүн муулж таашаал авагч бичсэн гээд ойлгоно биз ээ.

танай хамгийн авууштай зүйл нь хэрэглэгчдээ сонсдог , аль болох туслахыг хичээдэг нь надад асар их таашаалтай байдаг. бараг тий болохоор нь энэ хавиар эргэлдээд байдаг байх оо
13. Хүжий | 2008-09-05 18:17:07
Санаа бодлоо хуваалцсан бүх хүмүүст баярлалаа. Үнэхээр хэрэгтэй зүйлсийг бичжээ. Та бүхний хүсэн хүлээсэн өндөр ашиг орлоготой, нээлттэй Банжиг удахгүй IPO хийж ч магадгүй.
14. Munkhbayar (зочин) | 2008-09-05 20:20:47
Хувьцаа гаргах цаг нь болсон байх илүү сайн менежмент хийж байнга шинийг илэрхийлнэ гэдэг бол өнөөдөр хаана байхдаа биш ирээдүйд хаана очихын үндэслэл гэж боддог танд амжилт хүсье
15. surchig (зочин) | 2008-09-06 07:30:52
demjij bna aa . avna shuu
16. gobimn | 2008-09-11 12:56:44
Хувьцаа гаргавал авна шүү

google chrome гэхдээ firefox-ийн олон plugin-ийг гүйцэх хүртэл зай бий. Харин V8 javascript VM нь их зүгээр. Магадгүй Firefox ч түүнийг нь хэрэглэдэг болж магадгүй. Одоогоор хэзээ Linux хувилбар гарахыг нь л хүлээгээд хэрэглэж эхлээгүй байна.
17. BiBa (зочин) | 2009-02-27 06:31:32
Hujii, bi sain medehgui uimaa gehdee chromoor sayahan USA-n visend oroh geed onlinaar appointment hiij baigaad yag saihan duusaad l eniig hevlej avna uu gesen gesen delgets ireel ui ugui bolchdog uimdaa ter ni chuam chrome doo baisan uu? site-nh baisan buu med heseg shokond orson shdee. "Agaa" nartai yaridgaaraa chi neg heleed avahgui ui. Busad firebox, explorer deer bol asuudalgui baina lee.
18. JudithDEJESUS33 (зочин) | 2010-07-30 01:07:48
Nowadays you have got a chance to select a experienced article submission to make your facts like this good post accessible for article submission programs.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.