Үнэхээр ГОЁ ном

Хүн надаас энэ ямар уу гэж асуухад би зүгээр гэж хариулдаг. Угтаа энэ бол надад таалагдсан гэсэн үг. Гоё, сайхан, гайхалтай гэдэг үгнүүдийг төдийлөн хэрэглээд байдаггүй. Харин 2 хоногийн өмнө нэг ном нээж үзэнгүүтээ л өөрийн эрхгүй үнэхээр ГОЁ хэмээн дуу алдлаа.

Энэ номыг их олон хүн зохиожээ. Тэгэхдээ ихэнх хүмүүс нь яаж гэдгээ ч мэдэхгүйгээр оролцож. Та бүхний сайн мэдэх Тарчлаан блогийн эзэн маань өөрийн өөрийн блог дээр бичсэн шүлэг, бодол эргэцүүлэлүүдээ нэгтгэн ном гаргасан юм байна.
Тест
Анх барьж үзээд байдаг л нэг шүлгийн ном байхдаа гэж бодлоо. Харин эхний хэдэн хуудсыг эргүүлж үзээд гайхлаа, дахин хэдийг эргүүлж үзээд үнэхээр бахадлаа.

Тарчлаан блогийн эзний нэрийг Одгэрэл гэдэг юм байна. Одгэрэл маань зөвхөн өөрийн бичсэн зүйлсийг номондоо оруулсангүй. Өөрийнх нь бичсэн зүйлд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн үгсийг нэртэй устай, өдөртэй цагтай нь оруулжээ.

Зүгээр л нэг шүлэг унших тиймхэн, харин түүнд хандсан өөр олон хүмүүсийн санаа бодлыг нэгтгэн унших хичнээн сайхан. Блог дахь шүлгүүдийг бага багаар унших бас л сайхан, харин бүгдийг нь нэгтгэж цэгцлээд нэг номонд багтаасныг барьж суугаад унших хичнээн сайхан.


Номны хавтасны зураг

Өөр ертөнцийн залууд.. нэр авсан энэ номыг Б.Галаарид гуай редакторлож, сэтгэгдэлүүдийг номын зайнд тохируулан тодорхой хэмжээнд шүүж оруулсан байна. Номын дизайн, уран сайхан дээр ажилласан хүмүүс ч ажлаа сайн хийсэн гэж бодогдлоо.

Блог хөтөлдөг, уншдаг бүх хүмүүст сайхан үлгэр дууриал болон номоо хэвлүүлсэн Одгэрэлдээ амжилт хүсье. Та бүхнийг энэ номыг худалдан авч уншихыг мөн зөвлөж байна.

Блог гэснээс сая хартал Банжигийн блог 8000 гаран болжээ. Нэгхэн блогоос л 200 гаран хуудастай ном төрж байна гээд бодохоор бидний бүтээж буй блог ертөнц үнэхээр их тоогоор хэмжигдэхээр болжээ.

Бүх блогчиддоо амжилт хүсье, блог уншигчиддаа блог хөтлөхийг зөвлөе!

Сэтгэгдэлүүд:

1. Tj | 2008-09-04 14:32:13
Хэхэ. Миний блог бол 2000 аад хуудас ном болох байхөө. Тэхдээ би ном болгохгүй ээ. Интэрнетдээ ингээд л байжил байг
2. Tj | 2008-09-04 14:34:30
Яг банжигийн уулзалтын өдөр энэ ном нь хэвлэлтээс гарсан учраас тарчлаан маань ирж чадаагүй. Хэзээ нэгэн өдөр уулзалдах байлгүй дөө. Тарчлаандаа амжилт хүсье өө
3. Anuira | 2008-09-04 14:37:56
миний нутгийн охин доо. Мундаг охин доо..бахархаж байнаа Одгэрэлээ
4. Вафль | 2008-09-04 14:39:32
Мундаг хүнээр хянуулжээ. Блог ертөнцөөс урган гарсан 2 дахь ном болж байна уу. Эхнийх нь ,, блог гэж юу вэ,, гэсэн ном байл уу даа.
5. НАРГИЛ (зочин) | 2008-09-04 14:40:03
Тарчлаандаа амжилт хүсье
6. Арима (зочин) | 2008-09-04 14:41:33
Найздаа амжилт хүсье. Оюун билэг нь тэнгэр мэт уужим далай мэт гүн байг.
7. becky_p | 2008-09-04 14:43:53
амжилт хүсье. сайн байна шд. заавал авч уншинаа...
8. GUMP | 2008-09-04 14:44:44
түй чоорт энийг нь мэдсэн бол тарчлаан дээр сэтгэгдэл бичжээдэг байж. Тэгсэн бол номон дээр гарах байсан байшд.

Ажааа ажаа амжилт
9. монголхүү | 2008-09-04 14:47:11
Хэ хэ GUMP тай санал нэг... Тарчлаанд амжилт хүсье
10. bubee | 2008-09-04 15:09:04
Odgerel bolon oor hiij buteehiig temuulj bgaa hen buhend amjilt husie.
11. bubee | 2008-09-04 15:11:17
Boljmor egchiin bas neg nom garch bgaa gej sonsson. Bugded ni amjilt shoo.
12. leo | 2008-09-04 15:13:48
нээх гоё сонсогдоод байгаашдээ яаж ийж байгаад худалдаад авчих юмсан
13. Ууудам | 2008-09-04 15:17:23
Тэвэр дүүрэн амжилт. Тарчлаанаа
14. alchemist | 2008-09-04 15:30:08
Tarchlaand amjilt husey, surhii ohin bn shu
15. ZOCHIN *** (зочин) | 2008-09-04 15:41:39
XUSEL BUXEN SAIXAN
16. baku (зочин) | 2008-09-04 18:46:06
neeree sergelen gar yumaa ingej setgesen hun l amjiltand hurne dee nom bish yaj setge we gdg n l iluu goy bna zaluusaa urgelj shiniig setgej shiniig buteechgeey
17. mkuzi (зочин) | 2008-09-04 21:58:59
асуулт асууж зурвас явуулсан, хариу өгч болохгүй байна уу.
18. altargana | 2008-09-04 22:05:06
Харин номоо гаргачихлаа гээд бичсэн байна лээ. Сайхан юм аа, ном гаргана гэдэг том ажил шүү.Одгэрэлдээ амжилт хүсье.

Манай банжигийн блогчид бүр найман мянга хүрчихсэн юм уу,би нэг блогчны хэвлэхээр бэлтгэж буй номонд "өмнөх үг" маягийн юм бичиж өгөхдөө долоон мянга гэсэн нь багадуулчихаж дээ.Тэгэхдээ яахав, улам олон байгаа гээд биччихсээн.
19. wishes | 2008-09-04 22:17:32
kkk mundagiin
20. zamjim_ub | 2008-09-04 22:21:17
Мундаг мундаг амжилт хүсий
21. Болжмор | 2008-09-05 01:14:26
Баяр хүргье дүүдээ...цааш цаашид нь улам илүү амжилт хүсье...би заавал авнаа...
22. Diams | 2008-09-05 01:16:46
orj uzeydee huurhun hog ve yaadag
23. dream | 2008-09-05 08:25:29
хохохо гаамп ах азгүй. дүү нь бол байнга бичдэг байсышдээ
24. amanjinka | 2008-09-11 03:49:33
сайн байна нэг маань ч гэсэн тийм биз дээ тарчлаан аа чамд амжилт шүүү хө
25. bolorka83 | 2008-11-22 11:29:29
ene nomiig haanaas yaj abch boloh be overseas bga humuus
26. Билгүүн (зочин) | 2008-12-12 12:13:33
Банжигийнханд амжилт хүсье. эдгээр сэтгэгдлүүдийг уншаад манайхан нэгнийгээ их дэмждэг гэдгийг мэдэрлээ. Банжигийн гаргасан үйлчилгээнүүд монголчуудыг нэгтгэхэд тус болж байгаа ч юм шиг сайхан сэтгэгдэл төрлөө. Ном гаргасан бүсгүйдээ бас их амжилтыг хүсье. Их зориг шаардсан байх мөн одоо энэ бүхнийг хийж чадсандаа хязгааргүй их сэтгэлийн баяр баяслыг мэдэрч байгаа байх. Бид нэгдэж чадна.
27. Giga247 | 2009-05-23 17:28:41
amjilt
28. ......ТууЛаНка..........36ММ | 2010-01-04 19:31:22
hi banjig blogiin zagvar solih gehleer vijekt n bolohgui bnaa yaj bgaan boloo hariu huseyeee www.tuulaa.bblog.mn ene luu orood ireeree huujii ahaaa pls uugan neg ayataihaan blog zagvartai bolmoor bn aa
29. ......ТууЛаНка..........36ММ | 2010-01-04 19:33:06
tarchlaan egchdee hairtai shuu

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.