Жимс түүсэн нь

Багадаа жимсэнд явдаггүй байсан ч гэсэн сүүлийн үед нилээд хэдэн төрлийн жимс түүлээ. Хамгийн сүүлд хад жимс түүлээ. Уг нь их ойрхоон газар байдаг юм байна. Зайсангийн ам өөд жаахан өгсөөд Банжиг уулзалт болох гэж байгаа Богд Хан гээд амралтын газар бий, түүнээс цааш 20-30 минут аажуухан алхахад жимсэн дунд ороод явчихна даа.

Яагаад гэдгийг мэдэхгүй ямартай ч хад гэдэг жимс маань хад, асгатай газар дагаж өндөр бутанд ургадаг юм байна. Түүхэд их хялбар, шувтраад авахад атга дүүрээд ирэх нь урамтай. Өдий насыг насалчихаад Улаанбаатарт өчнөөн олон жил амьдарчихаад ойрхон гараад жимс түүж үзээгүйг бодоход би амарч чаддаггүй хүн юм байна.
Тест

Хад

Бөөрөлзгөнө

Гүзээлгэнэ

Хаднаас гадна бөөрөлзгөнө гээд их гоё амттай их эмзэг улаан өнгөтэй жимс бас устай газар дагаад өндөр бутанд ургадаг юм байна. Манай хүн энэ жимсний амтанд нь илүү дурлаад үүнээс их түүж идсэн.

Саяхан Тэрэлж ороод голын сайраар ургасан байсан модноос мойл жимс түүж идсэн. Сайн болоогүй нь таарсан уу яасан идэхээр ам хуурай оргиод, тэгээд ястай болохоор нэг их дурлаж түүсэнгүй.

Энэ 3 жимснээс гадна түрүү жил гүзээлгэнэ, аньс гэдэг 2 төрлийн жимсийг анх удаа түүж үзсэн гэж байгаа.

Ноднин жил наадам өнгөрөөгөөд гэр бүлийнхэнтэйгээ Дугана хадны амралтанд очоод анх гүзээлзгэнийг байгаль дээрээ ургасан байгаагаар нь харсан, түүсэн бас баахан идсэн. Гүзээлзгэнэ түүхэд их авъяас, хараа хэрэгтэй. учир нь бөөн бөөнөөрөө биш тэгээд бас навчныхаа доор нуугдаж ургасан байдаг учраас олж харахад их төвөгтэй юм билээ. Хайж хайж нов ногоон навчис дундаас ув улаан гүзээлгэнэ бөлцийгөөд байж байгааг олж харах ямар сайхан.

Энэ жил нөгөө гүзээлзгэнээ идэнгээ амрах гээд наадмын дараа дахин гэр бүлтэйгээ Дугана хад руу дахин очсон ч яагаад ч юм энэ жил их бага ургасан байна дээ. Тэгсэн гүзээлзгэнэ нэг жил сайн ургаад дараа жил нь бага ургадаг учиртай юм гэнэ. Харин саяхан Зүүн салааны тийш салхинд гарч байгаад чамгүй их гүзээлзгэнэтэй газар олоод жаал идсэн дээ.

Гүзээлзгэнэ голдуу судаг дагаад ургадаг, ус нар жигдэрсэн судгуудаар бүр их ургадаг юм байна.

Өнгөрсөн жил мөн Хагийн хар нуур явж байгаад анх аньс гэдэг жимсийг харсан. Түүхий байсан учраас дараа нь Цэцээ гүн рүү гэр бүлээрээ аялж байгаад болсонтой нь таарч сайхан амтыг нь мэдэрсэн. Аньс жимс анхны цаснаар бүрэн болдог, тэгээд өвөлжин байдаг гэж сонссон. Аньс түүгээд хөлдөөчихөөд өвөл ханиад дарах зорилгоор уудаг гэж мөн мэдсэн. Ер нь аньсыг эмчилгээнд их ашигладаг юм байна.

Цаашдаа ч олон төрлийн жимс үзэж, түүж, амтлах байх. Хэрвээ та Улаанбаатар хотод амьдардаг бол амралтын өдрөөрөө ойрхон салхинд алхангаа байгаль дээрээ зэрлэгээр ургасан олон төрлийн жимстэй тааралдах болно.

Өөрсдийн жимс түүсэн туршлагаасаа, ялангуяа Улаанбаатар хот ойролцоо аль хавьд ямар жимс байдаг тухай мэддэг зүйлсээн харамгүй хуваалцахыг хүсье.

http://en.wikipedia.org/wiki/List_of_fruits
хаягаар жимснүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл үзээрэй!

Сэтгэгдэлүүд:

1. GUMP | 2008-08-22 16:55:51
жимсээр өөр юм орлуулаад яриад байна л гэж бодоод яаран гүйж орж иртэл жинкэн жимс байсан байшд
2. Mendee | 2008-08-22 16:59:02
gumpaa hujii cham shig oor jims tuudeggui zaluu yum shig bna lee. ingehed chi hir jims tuuj bna, bolson jims bnuu tegeed eswel tuuhii yumuu eswel het bolood unah gej baga jimsnuud bnuu, zarim jims ioh gashuun baidiin gesiish dee,
gadnaas ni harahad goyo ch gesen
3. Вафль | 2008-08-22 17:07:48
ЮУ Л БАЙНА, ЖИМСЭНД ЯВСАН, ТҮҮСЭН ДУРСАМЖ БАЙДАГ ДАА.

за маргааш мод руу орох ажил гарахнээ, хэ хэ.
4. буяндэлгэр (зочин) | 2008-08-22 17:16:59
сайхан жимснүүд шүү. би бөөрөлзгөнө идэж байгаагүй юм байна. зурагаас харахад гоё жимс байна.

уулзалтанд уг нь яаж ийж байгаад очино л гэж төлөвлөж байсан чинь аргагүй л болчоод байна аа хөө. Түрүү жил бас яг ажилтай байж таарсан. Тэгж байгаад энд тэнд уулзахаар бол яваад очиноо?
5. apabst | 2008-08-22 17:23:12
hooh mongolц boorolzgono bdag yum uu yszoi harj bgaagui yum bn. Hari huuhed bhdaa guzeelzgene, anis, samarand ih yvdag bsoon.
6. alchemist | 2008-08-22 17:29:55
yoo yamar goy ve. manaid urgadag jimsgenuud ch jijig bolovch chas hiisen amttai goy shu, hadand bi mash durtai,

baga bhdaa harin moil tuuj bsn um bn shu, odorjin tuugeed 1 litriin sav duurgej chadaagui shd, duurch ogdoggui hog bn le
7. Хүжий | 2008-08-22 17:32:02
Ээ нээрээ би Мойл түүж байсан юм байна бичнээ хө нөхөж. Бичлэгээ update хийлээ.
8. Арима | 2008-08-22 17:39:20
нэрсэнд их явдаг блаа гэж.. түүж түүчихээл орой ирээд нүдээ аниад хэвтэхээр нэрс цэнхэртэж харагдаал бдагсан
9. anjigai | 2008-08-22 17:40:26
За сайхан болжээ. Чи зургийг нь авсан юм уу? Гоё зураг байна.
10. Хүжий | 2008-08-22 17:46:53
Энэ нэтээс олж оруулсан зураг байгаа юм.
11. anjigai | 2008-08-22 17:50:47
ОК ок. Би маргааш камертайгаа очноо.
12. erhtsas | 2008-08-22 17:55:23
Бөөрөлзгөнө үнэхээр гоё жимс, чи яг эмзэг жимс гээд оноод хэлчихсэн байна, Оросоор малина гэдэг билүү дээ, бага байхад эмээ их огдог байсан юм, за та нар тэгээд жимс их түүгээрэй.
13. dream | 2008-08-22 18:20:23
ай? та урьд нь жимс түүж байгаагүй юмуу ямар сонин юм бэ? би одоо тэгж их хөдөө явдаг болоод л жимс их иддэг байсан юм байх даа.яг боловсорчихсон мойл их гоё оо.
14. mon_rose | 2008-08-22 18:34:08
bi zun zuslan garaa l anis guzeelzgene, samar, moil gee l tuudeg bailaa sh dee jims tuuheer donttdog yum bna lee shono nudend haradgaa l...lol
15. zZOCHIN *** (зочин) | 2008-08-22 18:44:58
NERS **ULAALZGANA **GEED MASH OLON JIMS BI SAIN YAVJ AMARCH BAI ***TUURUV BUSAD NA YAXAV
16. altargana | 2008-08-22 21:43:37
Жимс түүх чинь хамгийн сайхан амралт шүү. Би багадаа мойл,аньс, чацаргана, улаалзгана, нэрс,гүзээлзгэнэ түүж байсан. Бүр нэг удаа самар түүсэн нь жаахан хэцүү санагдсан шүү. Өөрөө мод руу авираад гарчихаж чадахгүй, бас том модыг түншиж чадахгүй ...
Манай монголд хөдөө жимс нь зүгээр л ургаж байдаг, хэн дуртай нь түүдэг гээд ярихаар эндэхийн хүмүүс гайхаад байдаг юм.
17. daich (зочин) | 2008-08-22 22:01:59
bagdaa gvzeelzgene,moil,ulaalzgana,vhriin nvd,tehensheg buurund sain geel bdag jims bii uur chin doloogono bilvv haliar,borgotsoi ih tvvsen shumuul zugiind bariulaal hashirahgvi shunaltai yum bolhoorooo hvn bvr barisan 3,5,10literiin bitonoo dvvrgej bj haridag blaa tvvheesee umnu hangai delhidee ideenii deej aaruul eezgii urguj bgaad l tvvndee saihan bjde ter ved
18. daich (зочин) | 2008-08-22 22:04:19
bas chatsargana tvvj bsan yum bn
19. Unuruu (зочин) | 2008-08-22 22:20:42
Бага байхад манай хашаанд мойлны мод ургадаг байсан юм...Тэр хавьд өөр газар ерөөсөө мойлны мод байхгүй мөртлөө ганцхан манай хашаанд ургасан юм гэдэг..Хашаанаас цухуйсан хэсгийнх мойлыг хүүхдүүд идэх гээд болоогүй байхад нь л мөчиртэй нь хугалаад л зугтдаг байж билээ хэхэ..Тэгээл дүү бид 2 модоо хамгаалж тэр хүүхдүүдийг хөөгөөл бөөн юм болдог байлаашт хэхэ..Жоохон байхад ээж байшин дээр гарч түүж өгдөг байснаа арай том болоод өөрсдөө гарч түүдэг болсон юм..Зуны халуун нартай өдөр жимсээ түүчихээд л ойр хавийн хөршүүддээ жоохон амсуулаад л үлдсэнийг нь өдөртөө идээд дуусгачихдагсан..Хэл ам хав хар болно шүү дээ хэхэ..Нэг л гоё жаргалтай өдрүүд...Гэхдээ одоо ч гэсэн жаргалтай л даа хэхэ..Хааяа хашаандаа очихоор багын дурсамжууд санагдаал гоё шүү хэхэ
20. найзб | 2008-08-25 14:17:01
яасан гоёын. бөөрөлзгөнө гэж ийм жимс байдаг юмуу, би ч гүзээлзгэнэ, аньс, үхрийн нүд, нэрс түүж байсан. идэж үзсэн нь ч зөндөө л дөө.
21. bubee | 2008-08-25 14:56:28
shuud shulsnii bulchirhai ajillachihlaa keke
22. Я.Одгэрэл | 2008-08-28 10:31:44
ЗА МАНАЙХААН.

ТАРЧЛААН НЬ ӨӨР ЕРТӨНЦИЙН ЗАЛУУД... ИЛГЭЭХ ГЭЭД ӨДӨР ШӨНӨГҮЙ БИЧДЭГ БАЙСАН ХАЙРЫН ТУХАЙ БИЧЛЭГҮҮДЭЭ ЭМХТГЭН НОМ БОЛГОЖ ХЭВЛЭЛЭЭ. ТА НАРЫН ХЭЗЭЭНИЙ ТАНИЛ БОЛСОН "ӨӨР ЕРТӨНЦИЙН ЗАЛУУД" НЭРТЭЙГЭЭР.

ТЭГЭЭД ӨНӨӨХ ЭЗЭНДЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨР НЬ БЭЛЭГЛЭЧИХСЭН. ОДОО ТЭР ЯАХ БОЛ...?

УРЬД БИ ЭНЭ БЛОГТОО БИЧДЭГ БАЙСАН ХАЙРЫН ТУХАЙ БҮХ ШҮЛЭГС БАС БУС БОДРОЛУУД БАГТСАН БАЙГАА. БИ ЭНЭ НОМОО ГАНЦААРАА ТУУРВИАГҮЙ ЭЭ. БАНЖИГИЙН БҮХ БЛОГЧИД ГАР БИЕ ОРОЛЦСОН БАЙГАА.

ТА БҮГД МИНИЙ БИЧЛЭГИЙГ УНШААД ХАМТ ШАНАЛЖ ОЛОН ӨДӨР ТАРЧИЛСАН. БИЧСЭН ЗҮЙЛС БҮР ДЭЭР МИНЬ СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭЖ, САНАА ОНООГОО ХЭЛЖ, УРАМШУУЛЖ, ЗЭМЛЭЖ, ЗӨВЛӨЖ, НАРГИАН ХИЙЖ, ИРЛЭЖ, ХУРЦАЛЖ, ХАМТДАА БАЯРЛАЖ, ШАНАЛЖ, ГУНИГЛАЖ БАС ОМГОРХОЖ БАЙЖ "ӨӨР ЕРТӨНЦИЙН ЗАЛУУД..."ИЛГЭЭХ НОМЫГ БҮТЭЭСЭН.

ТЭР НОМОНДОО ТА БҮГДИЙНХЭЭ СЭТГЭГДЛИЙГ НЭР УСТАЙ НЬ ХАМТ БҮГДИЙГ НЬ ОРУУЛААД ХЭВЛҮҮЛСЭЭН.

ХАРИН ДАРААГИЙНХАА НОМЫГ БИ ӨГҮҮЛЛЭГЭЭР ДАГНАН ГАРГАНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА. ТАРЧЛААН НЬ НӨГӨӨ БИЧДЭГ БАЙСАН "ХАЙР" ГЭСЭН СЭДВЭЭ ДАХИН ХӨНДӨХГҮЙ БАЙХАА ДАА. ОДОО ӨӨР ЮМААР ТАРЧИЛЖ ЭХЛИЙ ДЭЭ. ХЭ ХЭ

ЗА ТА НАР ТАРЧЛААНЫХАА НОМЫГ АВЧ УНШААРАЙ. ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.....

ТАРЧЛААН-С 2008.08.28
23. chtuya | 2008-08-31 00:51:22
duuren jims ene humuus oor utgaar anduurch orj irsen bh aa yum jimsseg yum arai oor jims yum bolov yy gesen jims nogoo bsan yum yy
24. nora (зочин) | 2009-06-16 16:34:34
сайн байна уу? би энэ жил жимсэнд явах санаатай. гэтэл мэдээлэл бага. гүзээлзгэнэ хаана ургадаг бол хэдийгээр түүвэл болцон байдаг юм бол гэсэн асуулттай явж байгаад, өөрийн чинь блогруу орчихлоо. надад энэ талаар зөвөлгөө өгч тусалж болхуу? илүү мэдээлэл аваарай гэсэн вэб рүү орсон л доо бүгд англиар болхоор орчуулж уншина гэхээр бөөн ажил гэж бодоод таньд хандхаар шийдлээ. тусалж болхуу? 2009,06,16,
25. bolor (зочин) | 2010-07-03 08:51:00
Сайн уу чи Заг сумын гаралтай юм уу тэр нутагт чинь Хад ,Тошлог 2 хангалттай их ургадаг шдээ хө.Мөн ч их түүж иддэгсэн одоо 1 очоод хаданд явахсандаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.