Надад танихгүй атлаа сайн таних олон танил бий. Тэдний юу хүсэж мөрөөддөг, юманд хэрхэн ханддаг, юу хийдэг бүр юу хийх гэж байгааг нь ч сайн мэднэ. Харин ганц л зүйлийг мэдэхгүй. Зүсийг нь. Магадгүй бас нэрийг нь.
Зүсийг нь танихгүй ч тэдний ихэнх нь миний амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлөхүйц хүчтэй танилууд. Тэд миний онлайн танилууд. Тоог нь гаргаж мэдэхгүй тийм олуулаа байдаг танилууд.
Тест
Тэдний заримтай нь уулзаж үзэх юмсан гэж боддог. Зарим нь Монголд хэзээ ирэх болдоо гэж хүлээдэг. Ирэхээр нь бас л уулзаж чадахгүй явуулчихдаг. Амьдралын алаг өдрүүдийн нугачаанд наана, цаана орон зөрчихдөг. Тэгсэн атлаа ажил гэрээсээ яаж ийгээд л эргээд тэдэнтэйгээ учирчихдаг.
Ийм олон танил найзууд надад бий. Тэд Банжиг.Нээтийн, OpenMN-ийн гэх мэтээр ангилагдана. OpenMN-ийн Бадрал гээд анд байх. Бид хамтдаа олон зүйлийг хийсэн, тэгэхдээ танил байх 5 жилийн хугацаанд бие биенийхээ зүсийг хараагүй. Бидэнд уулзах боломжууд гарч байсан ч уулзаж чадаагүй өнөөдрийг хүрсэн.
Ийм сайхан танилуудтай байх боломжийг бидэнд интернэт олгож байна. Тэр дундаа Банжиг.Нээт маань олгож байна гэж би боддог. Зүгээр нэг онлайн танилууд байх боломжоос гадна, зүс зүсээ харан танилцах боломжийг ч Банжиг.Нээт мөн олгож байна.
Учир юу гэвэл "Банжиг.Нээтийн Бүх гишүүдийн уулзалт 2008" арга хэмжээ ирэх Бямба гаригт буюу 8 сарын 23-ны өдөр 2 дахь удаагаа болох гэж байна. Энэ уулзалтаар олон танихгүй танилуудтайгаа улам сайн танилцана гэдэгт итгэлтэй байна.
Энэ уулзалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://uulzalt.blog.banjig.net хаягаар үзээрэй.
Вэбийн нүүр » Танихгүй танилууд
2008-08-20 14:18:40


Сэтгэгдэлүүд:
Найзын хүрээ тэлж, нетийн ачаар нүд нээгдсэн гэж боддог шүү.
Амжвал ОпенМН ийнхэнтэй цуг очих гээд үзнээ.
Банжиг блогчдын тухай сайхан илэрхийлжээ, үнэхээр ч блогоороо нэг нь нэгэнтэйгээ танил болсон олон сайхан танилууд бий болжээ.
Сэтгэгдэл үлдээх: