Өнөөдөр машинаа оношилгоонд орууллаа, үзлэгт орууллаа, татвараа төллөө, тэгээд гурвалжин наалдасаа авлаа, хэдэн тамга дарууллаа. Монголд, тэр дундаа Улаанбаатарт хэн ч бултая гэж боддоггүй, бодохыг ч хүсдэггүй заавал дайраад гардаг арга хэмжээнүүдийн нэг бол жил бүр явагддаг тээврийн хэрэгслийн оношилгоо, үзлэг.Тест
Өнөөдөр тохиолдсон зарим нэг зүйлсийг энд бичмээр санагдлаа. Оношилгоон дээр оочирлож байтал ард зогмож байсан Excel-ийн жолооч хүрч ирээд, ахын дүү өөрөөрөө орох уу? би Excel байгаа юм, үзлэгийн хүнтэй тохирсон чинь гурвуулаа ээлжилж байгаа юм байна, миний ярьсан хүн яг чиний ээлж дээр таарах гээд ахыгаа урдаа оруулчих гэж байна. Хүнд тус болж байвал нэг машины дараа орох ч яахав гээд орууллаа.
Түүний өмнө миний урд хоёр бүсгүй орлоо, анзаарвал тэнд байсан цагдаад л нэг юм шивнээд байна. Яг оношилгоо эхэлтэл юу ярьсан нь тодорхой боллоо. Тэр хоёрын унасан машины хамар нь сөхөгддөггүй юм байна зайлуул. Тэгсэн цагдаа нь гараад хамраа онгойлчихоод ир гээд явуулснаа, үзлэгийн залуус руу дохиодохлоо.
Үзлэгт ороод бичгээ авах гэтэл миний машиныг үзсэн залуу хүрч ирээд машиныхаа хормойг зарчих хөгшөөн гэж байна, бас обуд байгаа шуу гээд үзлэгийн бүртгэл хийж байсан программаа гялс доошлуулснаа баахан обудны зураг үзүүлээдэхлээ. За би яръя гээд утсыг нь авлаа. Бусад хүмүүст төвөгтэй байсан байж магад, надад лав аятайхан санал санагдсан. D) Ямар ч зүйлийг хэн ямар өнцгөөс харснаас л хамаарч янз бүр харагдах юм даа.
За үүний дараа жинхэнэ алалцаан болж байгаа газар байна даа. Татвараа тушаана, цагдаад үзүүлнэ, бүртгүүлнэ, гурвалжин тэмдгээ авна гээд, алхам бүрдээ чихцэлдээн, өрсөлдөөн, шөргөлдөөн.
Уг нь бүх чиглэлийнхэн тодруулбал, техник оношилгоо, татвар, банк, даатгал, цагдаагийнхан нэг дороо цуглаад нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаа нь сайхан ч гэсэн үйлчлүүлэгчиддээ яах ёстойг тайлбарлаагүйгээс шал дэмий л тал тал тийшээ гүйж, танил талаа сураглаж, чихцэлдсэн хүмүүс дүүрэн байна.
Жишээлбэл татварын мөнгийг УБХотын банкны нэгэн дансанд тушаах ёстой юм, тэгээд үзлэг болж байгаа газарт нэг жижиг өрөөнд УБХБанкныхан очоод мөнгө хурааж байгаа юм. Хүмүүс бүгд л тэнд алалцаад байна, даатгалынхан ирчихээд, манайд 15.000-аар даатгуулвал оочиргүй мөнгийг чинь тушаагаад өгнө шүү гээд л мөр алгадаад яваад байх юм.
Уг нь хажууд нь 50м-ийн зайнд ХААН Банкны овоо том салбар байгаад байдаг. Тийшээ ороод мөнгөө тушаалаа, надаас гадна 1 хүн л тэнд тээврийн хэрэгслийн хураамж төлж байна. ХААН Банкны теллерүүдийн хэлснээр тээврийн хэрэгслийн татвар төлөх гэж бараг хүн орж ирэхгүй байгаа гэнэ.
Буцаж очоод оочирлож байгаа хэдэн хүнд сайн санаалаад хэлтэл намайг худал ярьж оочир дайрах нь гэсэн байдалтай харлаа. Харин 1 хүн л, нээрээ данс руугаа л орж байвал аль ч банкинд тушааж болно гэж нааштай хүлээж авлаа.
Татварын хүмүүст хажууд байгаа УБХБанкинд тушаа гэсэн болохоор л тэр хүмүүс өөр хувилбар байж болох тухай бодохыг ч хүссэнгүй тэнд алалцаж байгаа нь тэр байх. Сонгуулиар ингэдэг юм биш биз гэж гэнэт бодогдоод явчихлаа.


Сэтгэгдэлүүд:
2 rt ug ni tanai banjig chini ovoo olon hund hurtdegiin huvid media heregseliin huvid ter alaan bolj baiga gazriin zurgiig avaad sanal devshuuleed ch yumuu esvel daraalaliig ni bichij tavibal daraa jild irehed chinin zohion baiguulaltai daraagiin hund chini heregtei l baih da za tegeed
drive safe
p.s ehnii jishee bol bodit zuil jishee oort tohioldson bolohoor ene ulsiin uzlegiig jaahan hariuzlagati hiigdeesei gej unen setgeleesee husdeg hunii huvid bichlee
2 rt ug ni tanai banjig chini ovoo olon hund hurtdegiin huvid media heregseliin huvid ter alaan bolj baiga gazriin zurgiig avaad sanal devshuuleed ch yumuu esvel daraalaliig ni bichij tavibal daraa jild irehed chinin zohion baiguulaltai daraagiin hund chini heregtei l baih da za tegeed
drive safe
p.s ehnii jishee bol bodit zuil jishee oort tohioldson bolohoor ene ulsiin uzlegiig jaahan hariuzlagati hiigdeesei gej unen setgeleesee husdeg hunii huvid bichlee
аймаар аймаар.. дараа жил эхлэнгүүт нь л орж байя. гэсэн хэхэхэхэ...
одоо блдсон чэн инээд хүрчлээ..
Таньтай холбоо баримаар байна.
the.scream_ss@yahoo.com дээр add хийгээрэй.
Сэтгэгдэл үлдээх: