Nero яагаад ийм болчихов оо!?

Миний хамгийн дуртай CD, DVD Burning software уг нь Nero юм. Гэтэл сүүлийн Nero 9 хувилбарыг нь суулгаж үзээд ой гутчихлаа. Яагаад тэр сайхан программыг юу ч биш болгоод хаячихсан юм болдоо.

Уг нь Nero бол CD, DVD Burning software энэ чиглэлдээ ч мундаг нь гэтэл үүн дээр аваачаад Play, Share, Backup өөр юу юу ч гэнээ баахан юм нийлүүлчихэж. Уг нь эдгээрийгээ тусад нь байлгасан бол зүгээр байлаа.

Зөвхөн CD, DVD Burning хийхэд заавал тэр олон юм хэрэггүй баймаар.

Шилдэг 10 PHP MVC framework
Хөгжүүлэгчдэд тулгардаг нэгэн чухал асуудал бол зөв зүйлд зөв арга хэрэгсэл, технологийг зөв хэрэглэх явдал юм. Ингэж чаадвал хугацаа хэмнэнэ, чанар сайжрана. PHP ашигладаг хүмүүсийн хувьд ч энэ нь ялгаагүй. Одоо байгаа PHP framework-үүдийг олон янзаар шүүж, үнэлэн шилдэг жагсаалтуудыг гаргасан байдаг. Тэдгээрийн нэг болох mustap.com-ийн үнэлгээг хүргэж байна.
"Шилдэг 10 PHP MVC framework" цааш унших »
Internet Explorer яагаад ийм муу юм бол?
Windows үйлдлийн системийн салшгүй нэг хэсэг болсон программ бол яахын аргагүй Internet Explorer (IE) юм. Ихэнх хүмүүс өөр сонголт байхгүй мэтээр үүнийг хэрэглээд сурчихсан байдаг нь харамсалтай. Харамсахын учир нь вэб хөтчийн (web browser) ертөнц дэндүү уужим IE-ээс илүү программууд дэндүү олон байгаад байгаа юм.
"Internet Explorer яагаад ийм муу юм бол?" цааш унших »
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо
Өнөөдөр машинаа оношилгоонд орууллаа, үзлэгт орууллаа, татвараа төллөө, тэгээд гурвалжин наалдасаа авлаа, хэдэн тамга дарууллаа. Монголд, тэр дундаа Улаанбаатарт хэн ч бултая гэж боддоггүй, бодохыг ч хүсдэггүй заавал дайраад гардаг арга хэмжээнүүдийн нэг бол жил бүр явагддаг тээврийн хэрэгслийн оношилгоо, үзлэг.
"Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо" цааш унших »
Мод яаж ургуулах бэ?
Саяхан найзаасаа нэг хөгтэй явдал сонслоо. Улаанбаатар хотын томоохон албан тушаалтнууд Бээжин хотын төлөөлөгчидтэй Бээжинд албан уулзалт хийж л дээ. Гэтэл манай талын нэг томоохон этгээд "Яагаад Эрээнд мод ургаад Замын-Үүдэд ургахгүй байна. Та нарт мод ургуулах нууц арга байна уу, хуваалцаач" гэж асууж. Тэгсэн нэг хятад нь "Монголд мод ургах нь битгий хэл, Бээжинд байгаа танай элчин сайдын яамны хашаанд ч мод ургадаггүй шүү дээ" гэж даапаалан хариулсан гэнэ.
"Мод яаж ургуулах бэ?" цааш унших »
7 сарын 1 ба Номин талстын Батсүх

Сая нэг клип үзлээ. Номин талст хамтлагын Батсүхийн Чи наддаа ганц гэдэг дууных. Гүйлгэж хардаг зангаараа эхлээд нэг үзсэн буудалцаад л байх шиг байлаа. Дараа нь дахиад нэг үзтэл их гүн гүнзгий утга санаатай эд байна. Энгийн аз жаргалтай залуу хос, хүүхэдтэй болоод цэцэг барин эмнэлэг рүү алхаж яваа залуу, гэнэт буутай хүмүүс хэн нэгнийг хөөж яваад гэмгүй залууг буудаж орхино.

Тэр залуу хээр очиж шил чулуугаар онож тоглосноос өөр гэм хийсэнгүй, юу болж байгааг ч ухаарч амжсангүй.

Энэ клипийг http://tube.banjig.net/music/watch/1002 хаягаар үзээрэй. 7 сарын 1-ний тэр хар өдрөөс болж хичнээн халуун гэр бүлд хагацлын сүүдэр гэнэт тусаа бол.

 

 

 

Банжиг.Нээтийн ашигладаг нээлттэй эхийн төслүүд
Нээлттэй эхийн хөдөлгөөн интернэтийг өдий зэрэгтэй болоход хүргэсэн гол хүчин зүйлсийн нэг гэж би боддог. Хэрвээ Linux, Apache, PHP, Python гээд олон төслүүд байхгүй байсан бол өнөөдөр интернэт ямар байх байсан бол. Интернэтийн амин судас болох мэдээлэл дамжуулах нээлттэй стандартуудыг ч энд дурдах ёстой.

Миний хувьд нээлттэй эхийн төслүүдийг ихээр хэрэглэдэг, боломжоороо оролцохыг, дэмжихийг хичээдэг. Учир нь дэлхий даяар хөгжүүлэгчдийн хүсэл сонирхол, хоорондын хамтын ажиллагаа, олон нийтийн санал бодол дээр тулгуурлан улам улам боловсронгуй болон хөгжүүлэгдэж байгаа эдгээр олон төслүүдээс ажил хөнгөвчилж, шинэ боломжийг олгож байдаг нь дэндүү олон.

Энэ удаа та бүхэнд сонирхолтой байж магад хэмээн Банжиг.Нээтийн хөгжүүлэлт, дэд бүтцэд ашиглагддаг зарим нэгэн нээлттэй эхийн төслүүдийн тухай товч дурдая гэж бодлоо.

"Банжиг.Нээтийн ашигладаг нээлттэй эхийн төслүүд" цааш унших »
Gmail хэрэглэх хангалттай нэг шалтгаан
Gmail нь хайлтын аварга машин бүтээгч Google-ийн бий болгосон, уламжлалт и-мэйл үйлчилгээнд олон чиглэлээр хувьсгал хийж чадсан үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ хэдийгээр хожуу эхэлсэн ч гэсэн интернэт хэрэглэж сурсан хүмүүсийн хувьд үнэхээр дутагдаж байсан зүйлийг нь өгсөн гэж болно. Тэдний анх санал болгосон 1GB мэйл багтаамжийг зөвхөн энд дурдаж болохгүй. Энэ удаа би өөрөө яагаад Gmail дээр суурилсан мэйл хэрэглэж эхлэх болсон, яагаад Yahoo ID-гаа хааяа мессенжер ашиглах үедээ л хэрэглэдэг болсон, ийм шилжилт хийхэд нөлөөлсөн шалтгаанууд юу байсан тухай та бүхэнтэйгээ бодлоо хуваалцая гэж бодлоо.
"Gmail хэрэглэх хангалттай нэг шалтгаан" цааш унших »
Соошл сүлжээ ба интернэтийн дэд бүтэц
Интернэт зөвхөн мэдээлэл хайх, хүмүүс хоорондоо харилцах хэрэгсэл биш хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн хэсэг болж байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор эрчээ авч буй соошл сүлжээнүүдийн нөлөө үүнд асар их. Олон жилийн өмнө таньдаг хүмүүс маань хаана юу хийж байгааг бид дам дамаар сүүлд мэддэг байлаа. Гар утас нэвтэрснээр хугацаа нь арай багассан.

Харин соошл сүлжээнүүдийг ашигласнаар та өөрийн таньдаг хүмүүс хаана юу хийж байгаа, хэнтэй танилцаж байгаа гээд олон зүйлийг шууд тэр доор нь өөрөө хайж мэдэх боломжтой болсон. Энгийн үгээр таны амьдралын нэгэн тусгал интернэтэд бий болсон гэсэн үг.

"Соошл сүлжээ ба интернэтийн дэд бүтэц" цааш унших »
Царай муутангууд
Тэднийг царай муутай гэдгийг бүр нийтээрээ хүлээн зөвшөөрчихсөн. Үргэлж л өнгө зүсийг нь гялайлгах гэж элдэв янзын будаг шунх түрхэнэ. Тэр нь их зарлагатай. Гэвч эзэн нь түүнийгээ их чухал ажил гээд бусдад үнэмшүүлчихнэ. Царай л сайхан байвал бусад нь яах бэ гэж!

"Царай муутангууд" цааш унших »
Yahoo! Mail минь чамд баяртай гэж хэлэх болох нь
Өнөөдөр Банжиг.Нээтэд нэвтэрсэн зарим нэг хүмүүс Банжиг Мэйл нээгдсэн тухай мэдээлэл гарч ирсэнийг анзаарсан байхаа. Үнэхээр бид шинэ үйлчилгээ нээхээр зэхэж байгаа юм шүү. Та бүхэн аль болох эртхэн өөрийнхөө Банжиг Мэйлийг идэвхжүүлээрэй.

Бид Банжиг Мэйл нээх тухай аль эрт бодож эхэлсэн ч Gmail гарч ирээд 1GB гэх мэтээр мундаг мундаг том зай олгоод, тэгээд и-мэйл үйлчилгээний технологи, дэд бүтэц үнэхээр бид яагаад ч гүйцэхээргүй болж эхэлсэн тул энэ бодлоосоо салах дээр тулаад байсан юм.

"Yahoo! Mail минь чамд баяртай гэж хэлэх болох нь" цааш унших »
Энд ч Гүүгл, тэнд ч Гүүгл, хаа сайгүй Гүүгл
Дөнгөж саяхан тэд шинэ вэб хөтлөгчөө зарлачихлаа, бета хувилбарыг нь хэрэглээд үзчихлээ. Түүнтэйгээ зэрэгцээд тэд Picasa 3 beta гаргачихлаа, бас хэрэглээд үзчихлээ. Аль аль нь таалагдлаа. Угаасаа л Гүүгл нэр орсон л бол өөр болоод явчихдаг.

Google Picasa урьд нь өөр компанийн бүтээгдэхүүн байсан, Гүүгл ах юутай хээтэй нь худалдаад авчихсан. Анх хэрэглэж байхад дажгүй ч олон сул тал байсан, харин удаж удаж Гүүгл нэртэй нь хамт хэрэглээд үзсэн тэс өөр, бүр сайн болчихож. Google Chrome ч гэсэн олон Нээлттэй эхийн бүтээгдэхүүн, технологууд дээр суурилсан бүтээгдэхүүн, тэгэхдээ л Гүүгл ахын санаа орчихсон болоод тэрүү арай өөр болж. Тэгэхдээ би одоохондоо Firefox-оо хэрэглэнээ.
"Энд ч Гүүгл, тэнд ч Гүүгл, хаа сайгүй Гүүгл" цааш унших »
Үнэхээр ГОЁ ном
Хүн надаас энэ ямар уу гэж асуухад би зүгээр гэж хариулдаг. Угтаа энэ бол надад таалагдсан гэсэн үг. Гоё, сайхан, гайхалтай гэдэг үгнүүдийг төдийлөн хэрэглээд байдаггүй. Харин 2 хоногийн өмнө нэг ном нээж үзэнгүүтээ л өөрийн эрхгүй үнэхээр ГОЁ хэмээн дуу алдлаа.

Энэ номыг их олон хүн зохиожээ. Тэгэхдээ ихэнх хүмүүс нь яаж гэдгээ ч мэдэхгүйгээр оролцож. Та бүхний сайн мэдэх Тарчлаан блогийн эзэн маань өөрийн өөрийн блог дээр бичсэн шүлэг, бодол эргэцүүлэлүүдээ нэгтгэн ном гаргасан юм байна.

"Үнэхээр ГОЁ ном" цааш унших »
Жимс түүсэн нь
Багадаа жимсэнд явдаггүй байсан ч гэсэн сүүлийн үед нилээд хэдэн төрлийн жимс түүлээ. Хамгийн сүүлд хад жимс түүлээ. Уг нь их ойрхоон газар байдаг юм байна. Зайсангийн ам өөд жаахан өгсөөд Банжиг уулзалт болох гэж байгаа Богд Хан гээд амралтын газар бий, түүнээс цааш 20-30 минут аажуухан алхахад жимсэн дунд ороод явчихна даа.

Яагаад гэдгийг мэдэхгүй ямартай ч хад гэдэг жимс маань хад, асгатай газар дагаж өндөр бутанд ургадаг юм байна. Түүхэд их хялбар, шувтраад авахад атга дүүрээд ирэх нь урамтай. Өдий насыг насалчихаад Улаанбаатарт өчнөөн олон жил амьдарчихаад ойрхон гараад жимс түүж үзээгүйг бодоход би амарч чаддаггүй хүн юм байна.

"Жимс түүсэн нь" цааш унших »
Танихгүй танилууд
Надад танихгүй атлаа сайн таних олон танил бий. Тэдний юу хүсэж мөрөөддөг, юманд хэрхэн ханддаг, юу хийдэг бүр юу хийх гэж байгааг нь ч сайн мэднэ. Харин ганц л зүйлийг мэдэхгүй. Зүсийг нь. Магадгүй бас нэрийг нь.

Зүсийг нь танихгүй ч тэдний ихэнх нь миний амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлөхүйц хүчтэй танилууд. Тэд миний онлайн танилууд. Тоог нь гаргаж мэдэхгүй тийм олуулаа байдаг танилууд.

"Танихгүй танилууд" цааш унших »
(Нийт: 86)